Каталоны захирагчийг огцруулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Каталоны захирагчийг огцруулахаар төлөвлөжээ

Өргөө кино театрын хамт олон маргааш 17.00 цагт “Linkin Park” хамтлагийн Монголын фейсбүүк фэн клубын гишүүдэд зориулж 2008 онд тайзнаа толилуулж байсан “LP Road to Revolution” тоглолтыг өөрийн дэлгэцнээ үзүүлэхээр зэхжээ.

Испанийн Сенат улсад урьд хожид гарч байгаагүй улс төрийн хямрал үүсээд буй  Каталоны өөртөө засах эрхийг хүчингүй болгох тухай засгийн газрын шийдвэрийг авч хэлэлцэхээр болжээ.

Энэ сарын эхээр Каталон тусгаар тогтнохоор бүх нийтийн санал хураалт явуулсан нь энэ хямралын эхийг тавьсан юм.  Сенат Каталоны автономит эрхийг хүчингүй болгож, захирагч Карлес Пуждемонтыг огцруулах шуурхай арга хэмжээ авах шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ хооронд Каталоны мужийн парламент тусгаар тогтнолоо зарлах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Каталоны захирагч Карлес Пуждемонт тодорхой арга хэмжээ авч чадалгүй парламентын гишүүдээс тусламж хүсэхэд хэлэлцүүлэг эхэлсэн юм.

Карлес Пуждемонт энэ сарын 1-нд явуулсан бүх нийтийн санал хураалтын дараа тусгаар тогтнолоо зарлах тунхагт гарын үсэг зурсан боловч тусгаар тогтнолоо зарлахыг түр хойшлуулж, Испанийн засгийн газартай хэлэлцээ хийхийг уриалсан.

Гэвч Испанийн үндсэн хуулийн цэц Каталоны санал хураалтын дүнг хууль бус гэж үзсэн.  Нөхцөл байдал туйлдаа хүрээд буй энэ үед Каталоны салан тусгаарлахыг идэвхтэй дэмжигчид тусгаар тогтнолоо даруй зарлахыг шаардаж эхэлжээ.

Каталоны тусгаар тогтнох хөдөлгөөний дэмжигч хэт зүүний үзэл баримтлалт  CUP намын гишүүн хэлэхдээ “Бид Каталоны Бүгд Найрамдах Улс болохоос нааш зогсохгүй” гэсэн юм.

Н.Энхтуяа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж