Ирэх даваа гаригаас багш нар ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Ирэх даваа гаригаас багш нар ажил хаяна

ХДХВ-ийн халдварын 116 дахь тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-д өнгөрөгч аравдугаар сарын 26-ны өдөр идэвхтэй тандалтын хүрээнд шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр халдвар илэрч, онош нь батлагджээ.

800

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа төрийн албаныханд нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон. Энэ шаардлагыг Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон хүлээн авах боломжгүй гэдгээ өнөөдөр /2017.10.27/ хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдлээ.  Төрөөс нэг удаагийн нөхөн олговор болгож, 300 мянган төгрөг олгох болсон  шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэд цалингаа 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа бөгөөд “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос энэ сарын 30-ны өдрөөс  эхлэн  улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарлах болно гэлээ. Мөн цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг хүлээн авахгүй нөхцөлд 1000 багш өлсгөлөн зарлах юм байна. 

Тэд УИХ, Засгийн газраас гаргасан 300 мянган төгрөг олгох шийдвэр нь өдөр хоногийг аргацаасан, хуурсан  шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Энэ талаар Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүн А.Санжмятав “Бид аравдугаар сарын 23-ны өдөр Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын  сайд Ц.Цогзолмаатай уулзсан. Сайд хэлэхдээ багш  нарын цалинг үе шаттай нэмэхийг дэмжиж байна. Багш  нарын цалинг 50 хувь нэмэх асуудлыг 2017 оны төсвийн тодотголоор оруулна’  гэж хэлсэн. Гэтэл маргааш нь Ц.Цогзолмаа сайд хэлсэн үгээ буцаалаа.  Хэлсэндээ хүрдэггүй сайд, биднийг сонсдоггүй Засгийн газрыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэв.

Багш нар цалингаа нэмүүлж, 1.6 сая төгрөг болгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багш нар  сануулах ажил хаялт зарлаж, багш нарын анхдугаар Онц их хурлыг хуралдуулсан ч  Засгийн газар тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн аж. 

Өчигдөр тус түр хорооноос нийт 20 мянга гаруй багш нараас судалгаа авахад бүгд  300 мянган төгрөг авахгүй гэжээ.

800

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Аравдугаар сарын 11-ны өдөр Засгийн газарт хэлэлцээрт суух мэдэгдэл хүргүүлсэн. Хариу нь өчигдөр ирэх ёстой байсан ч ирээгүй. Засгийн газар багш нараа тоохгүй  байгаа бол бид энэ сарын 30-ны  өдрөөс эхлээд хугацаагүй ажил хаялтыг хийнэ. Үүний дараа засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол  1000  багш нар өлсгөлөн зарлана. Улс орон даяар ажил хаях мэдэгдэж байна.  Өнөөдөр энэ талаар эцэг эх нарт саналаа хүргүүлж байгаа. Засгийн газар бидний асуудлыг шийдэхгүй бол тэмцлээ хэзээ  ч зогсоохгүй. 300 мянган төгрөгт хууртаж амаа үдүүлэхгүй” гэсэн юм.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж