МАХН-ын Бага чуулган ирэх даваа гаригт болно | News.MN

МАХН-ын Бага чуулган ирэх даваа гаригт болно

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын Бага чуулган ирэх даваа гаригт болно

Монголын Гандболын холбооны насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 2-3-нд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал нар өнөөдөр /2017.10.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “МАХН-ын бага чуулган ирэх даваа гариг буюу аравдугаар сарын 30-нд болно. Ард иргэдийн амьжиргаа маш их хүндэрсэн байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон нийт хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн орлого багассан. Энэ асуудлыг бид бага чуулганаараа хэлэлцэж эрх баригчдад өөрсдийн байр суурь, гарц гаргалгаагаа хүргэх болно. Цалингаа нэмүүлье гэсэн боловсрол, эрүүл мэндийн салбарын шаардлага, хүсэлт хууль зөрчсөн явдал биш. Харин цалин, тэтгэврийг нэмнэ гэж гарч ирчихээд нэмэхгүй, ард түмнийг даварсан, давраагүй гэж ярьж байгаа эрх баригчдын үйлдэл хууль зөрчиж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын төлөө МАХН шийдвэртэйгээр, тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

МАХН Бага чуулганаар хямралтай нөхцөлд байдалд ажиллах шинэ стратеги гаргаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, улс орон даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэлээ. Мөн энэ үеэр Бага чуулганаар намын дарга Н.Энхбаяртаа хариуцлага тооцох уу гэсэн асуултад “Ярихгүй. Ийм асуудал ерөөсөө яригдаагүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Ш.ОЧ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2017-10-27 202.9.40.103

Hahaha, MANANgiinhan 3dagch huchin garch ireh vii gej bembegenetel chichirch suudag bololtoi.

Avatar

ulaan shouchin 2017-10-27 219.142.149.103

Sursan zangaaraa yag odoo hurtsaar tavigdaj baigaa emch,bagsh nariin tsalin nemeh asuudlaar damjij shoudah ni l dee. 。Ter jil binzenii une nemegdeed irged ih buhimdah ueiig ovjin ashiglaj ard irgedee gesen hun bol baahan soudaj baigaad daraa jil ni Darhanaas ih hurliin erhem gishuun bolson. Odoo saihan dalim ,bas gishguur ni bagsh,emch nariin tsalin nemuuleh asuudal gej harj bainaa daa. Zalitai nohoi

Avatar

зочин 2017-10-27 103.229.122.251

Дотоод асуудлаа эхлээд шийдвэл яасан юм

Avatar

Зочин 2017-10-27 103.9.90.130

Энхбаярт хариуцлага яаж тооцох юм. Тооцвол МАХН тарна. Энэ чинь ардчилалгүй хувийн нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж