Спортын салбараас Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат цолтнууд төрлөө

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Спортын салбараас Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат цолтнууд төрлөө

6812 метр өндөр Ама Дабламын бол Гималайн нурууны хамгийн үзэсгэлэнтэй хэрнээ эрсдэлтэй, уулчдаас ихээхэн ур чадвар, техникийн авиралт шаарддаг оргил билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2017.10.26/ зарим хүмүүст төрийн одон, тэмдэг гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгожээ.

Мөн Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш цол,

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Гавьяат тамирчин цол,

Сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад Гавьяат дасгалжуулагч цол,

Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт Гавьяат эмч цол тус тус хүртээжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж