Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2017.10.26/ зарим хүмүүст төрийн одон, тэмдэг гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Мөн Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш цол,
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Гавьяат тамирчин цол,
Сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад Гавьяат дасгалжуулагч цол,
Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт Гавьяат эмч цол тус тус хүртээжээ.
Б.ЭНХ