Жакарта хотод үйлдвэр дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Жакарта хотод үйлдвэр дэлбэрчээ

Монголын утга зохиолын ертөнцөд үзэл бодол, уран хурц үгээрээ хүч түрэн орж ирсэн цөөхөн найрагчийн нэг нь Р.Чойном гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Индонезийн Жакарта хотын ойролцоо ёслолын буудлагын буюу пиротехникийн хэрэгслийн үйлдвэр дэлбэрснээс 47 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж, түлэгджээ.

Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр дэлбэрэлт гарах үед үйлдвэрт 103 ажилчин байсан гэнэ. Түлэгдэж, гэмтсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар үйлдвэрт дараалсан хоёр дэлбэрэлтийн дараа гал түймэр гарч, түлэгдэж, гэмтсэн хүмүүс тусламж эрж, орилж хашхиран үйлдвэрээс гүйн гарцгаажээ. Шинжээчид одоо цогцос таних ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Дэлбэрэлт болсон үйлдвэр Жакарта хотын баруун дүүрэг дэх аж үйлдвэрийн паркуудын ойролцоо оршдог ажээ. Ослын газар руу Жакарта хотын онцгой байдлын агентлаг гал унтраах арван машин илгээсэн гэнэ. Үйлдвэрт цахилгааны богино холбоо үүссэнээс гал авалцаж, улмаар дэлбэрэлт болсон гэдэг ослын урьдчилсан дүгнэлт гарсан байна. Үйлдвэрт химийн бодис хадгалаастай байсан нь дэлбэрэлт болох хүчин зүйл болсон байж болзошгүй гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа гэнэ.

Индонезид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх стандарт өндөр хөгжөөгүй учраас үйлдвэрийн осол байнга гардаг байна.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж