Тэмээн хяруул мориноос хурдан гүйдэг

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Тэмээн хяруул мориноос хурдан гүйдэг

Словенийн Марибор хотод энэ сарын 7-19-нд шатрын өсвөр үеийнхний ДАШТ болно.

Жижигхэн ялаанаас эхлээд аварга том цэнхэр халим хүртэл бүхий л ан амьтан, жигүүртэн шувууд өөр өөрсдийн гэсэн давтагдашгүй чанартай. Танд амьтдын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.


  • Хясаа хүйсээ өөрчилж чаддаг. Хосоо олоход аль нь хялбар байна, түүгээр хүйсээ сольдог.

  • Гэртээ туршиж үзэх хэрэггүй. Гэхдээ эмгэн хумс нэг нүдээ “алдсан” тохиолдолд дахиад шинээр ургуулчихдаг.

  • Яст мэлхийг гаргаж буй дуу авиагаар нь хүйсийг нь ялгаж болно. Эр нь хүрхрэх, харин эм нь исгэрч байгаа мэт авиа гаргадаг байна.

  • Хөхтөн амьтдын дотроос бөгтөр халим хамгийн чанга авиа гаргадаг.

  • Нохойн хоншоорын хээ нь хүний хурууны хээтэй адил дахин давтагдашгүй байдаг.

  • Эрээн дальт бяцхан шувуу /hummingbird/ ухарч нисэж чаддаг цорын ганц шувуу юм. Тэд далавчаа секундэд 80 удаа дэвдэг гэнэ.

  • Наймаалж гурван зүрхтэй байдаг.

  • Заан бол хамгийн сайн харилцаатай амьтад гэдэг. Тэд инээдэг, уйлдаг. Тэд сүргийнхээ нэгнийг ирэхэд угтаж авах “арга хэмжээ зохион байгуулж”, үхсэн нэгнийхээ араас гашуудан цугладаг аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж