1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаяна

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсны сурталчилгаагаа өчигдрөөс эхэлсэн.

Багш нарын цалинг нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд багш нарын цалинг нэмэх шаардлагыг Засгийн газар хүлээн аваагүй тул 1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаялт зарлана гэж мэдэгдэв.

Мөн Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлуулахдаа төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор болгож 300 мянган төгрөг бэлнээр тараах болсныг хүлээн авахгүй, нүд хуурсан арга хэмжээ болсон гэж мэдэгдлээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж