Хүүхдийн клиник сувиллуудад хандив гардууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Хүүхдийн клиник сувиллуудад хандив гардууллаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтай уулзлаа.

Нийслэлийн 378 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хүүхдийн клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих, тусламж үйлчилгээнд ашиглах эд зүйлсийн хангалтыг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмийн бус эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс гаргаж 2017 оны аравдугаар сарын 02-ны өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хандивын аян өрнүүлсэн.

Хандивын аянд НЗДТГ-ын хэлтсүүд, Нийслэлийн Засаг даргын харьяа 15 агентлаг, 3 ТББ, холбоо, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, “Өнө-энх” сувилал зэрэг нийт 21 байгууллага хамрагдсан юм.

Аяны хүрээнд цугларсан утлагын аппарат, бумба, хүүхдийн даралтын аппарат, чагнуур, пульсоксиметр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хооллох ширээ, живх, хүүхдийн ном, тоглоом, хүүхдийн саван, оо, сойз гэх мэт нийт 17 төрлийн нэн шаардлагатай хандивын зүйлсийг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар Сонгинохайрхан дүүргийн 41, Баянзүрх дүүргийн 40, Хан-Уул дүүргийн 4 дүгээр Хүүхдийн клиник сувиллуудад гардуулан өглөө. 

Хандивын аянд Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар бусдыгаа хошуучлан оролцлоо. Энэхүү аяныг өрнүүлснээр хүүхдийн клиник сувиллын тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгаа эд зүйл, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч улмаар сувилуулж буй архаг, суурь өвчтэй хүүхдийн эрүүлжин чийрэгжих хугацаа багасаж, өвчлөл эндэгдэл буурна гэж үзэж байна. Цаашид клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих ажлуудыг шат дараалан хийх ба харьяаллыг нь Боловсролын газраас Эрүүл мэндийн газарт шилжүүлэн сувиллын үйл ажиллагааг мэргэжлийн чиглэлээр хөгжүүлж, мэргэжил арга зүйн шуурхай, нэгдсэн удирдлагаар хангахаар холбогдох газруудад санал хүргүүлээд байна. 

Хүүхдийн клиник сувилал нь өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн 3 хүртэлх насны архаг, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилгээний хоол, эмийн бус эмчилгээ, байгалийн хүчин зүйлээр сувилан эрүүлжүүлж, сэргээн засах тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага.

Нийслэлд төрийн өмчийн нэг нялхсын сувилал /Эрүүл мэндийн яамны харьяанд/, гурван хүүхдийн клиник сувилал /Нийслэлийн Боловсролын газрын харьяанд/ үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Баянзүрх дүүргийн 40 дүгээр сувилал нь 120, Сонгино-хайрхан дүүргийн 41 дүгээр сувилал нь 220 орны хүчин чадалтай бөгөөд өдрийн 8 цагаар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр сувилал нь 100 ортой, 24 цагийн үйл ажиллагаатай болно. Эдгээр сувиллууд нь хүүхдийн нас биеийн онцлогт нийцсэн хоолыг өдөрт 6 удаа өгдөг ба суурь өвчтэй хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэрэгцээг хоолыг баяжуулах, нэмэлт хоол, амин дэм өгөх зэргээр хангадаг бөгөөд иллэг, бариа засал, бумба, утлага, шарлага, усан эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг эмийн бус эмчилгээ хийж эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Дээрх сувиллуудад жилд дунджаар архаг, суурь өвчтэй 600 гаруй хүүхэд сувилуулдаг бөгөөд ингэснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж