Оюутолгойн алт үйлдвэрлэл, борлуулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Оюутолгойн алт үйлдвэрлэл, борлуулалт нэмэгджээ

Оюутолгойн алт  үйлдвэрлэл, борлуулалт нэмэгджээ

“Оюутолгой” ХХК 2017 оны III улирлын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тойм мэдээгээ лхагва гариг /2017.10.25/-т   олон нийтэд танилцуулав.  Компанийн улирлын тайлангаас харахад  тус компани нэг тонн хүдэр боловсруулахад 0.406 шоо метр ус ашиглаж, ашигласан усныхаа 86.5 хувийг дахин боловсруулж буй ажээ.  
 
Гуравдугаар  улиралд “Оюутолгой”  компанийн дотоодын худалдан авалтын хэмжээ 234 сая ам.доллар, татвар хураамж 120.5 сая ам.долларт  хүрчээ. Компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2010 оноос хойш 2017 оны 9 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд 6.7 тэрбум ам.доллар болсон  байна.

Тус компанийн  олборлосон хүдрийн хэмжээ III улиралд II улирлаас  есөн хувиар, боловсруулсан хүдрийн хэмжээ мөн үеийнхээс 10.1 хувиар тус тус өссөн байна.  Баяжуулах үйлдвэрийн боловсруулж буй хүдрийн өдрийн дундаж II улирлаас 8.9 хувиар өсөж, 115,400 тоннд хүрчээ.  
Харин зэсийн үйлдвэрлэл  хоёр улирал дараалан ижил хэмжээнд байсан гэнэ. Харьцангуй өндөр агуулгатай хүдэр олборлосноор алтны үйлдвэрлэл III улиралд 29.2 хувиар нэмэгдэж, улмаар алтны борлуулалтын хэмжээ өмнөх II улирлаас 26.1 хувиар өссөн байна.  

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж