Хятадын шинэ эринийг тодорхойлогчид

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Хятадын шинэ эринийг тодорхойлогчид

“Битлз” хамтлагийн гишүүн, дуучин Жон Ленноны домогт гитарчин Эрик Клэптонд бичсэн захидлыг ирэх сарын 18-нд Лос-Анжелес хотноо “Profiles in History” дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Хятадын коммунист нам (ХКН) дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад үндэстнийг орчин үеийн агуу социалист улс болгоход хөтлөх шинэ удирдагчаа лхагва гаригт дэлхий нийтэд зарлалаа.

Си Жиньпин  ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран томилогдож, долоон суудалтай УТТ-ны байнгын хороог тэргүүлэх болов.  УТТ-ны байнгын хорооны бусад зургаан гишүүн бол  Ли Көцян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хунин, Жао Лөжи, Хан Жен нар юм.

ХКН-ын УТТ XIX их хурлын дараа хуралдсан төв хорооны XIX бага хурлын үеэр гишүүдээ томилсон нь Хятад үндэстнийг агуу болгох намын амбицтай төлөвлөгөөний түүхэн эхлэл юм. 

Арван жилд хоёр удаа хуралддаг ХКН-ын их хурлаараа хятад онцлогтой социализм байгуулах шинэ эринд шилжиж буйгаа зарласан юм. Мөн хурлаар хятад маягийн социализмын шинэ эрин  байгуулах тухай  Си Жиньпиний үзэл баримтлалыг үндсэн хуульдаа намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нэрээр нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

Си Жиньпин 2012 онд ХКН-ын XVII бага хурлын үеэр төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар анх томилогдсон цагаасаа хойш хоёр дахь таван жилийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ юм. Гэхдээ ХНК-ын удирдагч Си Жиньпиний  байр суурь 2016 онд болсон төв хорооны бүгд хурлаас хэдийн тодорхой  болсон билээ.

Си Жиньпинээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин нар ХКН-ын хамгийн нөлөө бүхий удирдагч байсан юм. Лхагва гаригт намын дээд эрхийг гартаа авсан коммунист намын лидерүүд 2035 он гэхэд улс орноо орчин үеийн өндөр хөгжилтэй социалист их гүрэн болгох амбицтай зорилго тавьсан билээ.

‘Дэлхий дээрх хамгийн том улс төрийн намын удирдагчдын сэлгээ бол манай үндэстний болон намын хөгжилд зайлшгүй чухал шаардлагатай зүйл мөн” хэмээн Хятадын Рэнминь их сургуулийн профессор, ХКН-ын түүхийн судлаач Ян Фэнчэн хэлжээ.

‘ХКН-ын шинэ лидерүүд бол ажлын арвин туршлагатай, шинээс хурдан суралцдаг хүмүүс” хэмээн “ХКН-ын амжилтын түлхүүр” номын зохиолч Ян хэлсэн байна.  УТТ-ны байнгын хорооны гишүүд бүгд БНХАУ байгуулагдсан 1949 онд төрсөн хүмүүс байгаа нь анхны тохиолдол болж байгаа гэнэ.

Хятадын соёлын хувьсгалын арван жилийн дараа эдийн засгийн реформ  болсон 1978 оны үед шинэ лидерүүд улс төрийн карьераар эхлүүлж байжээ.

Си Жиньпин 2012 онд намын удирдагчаар сонгогдсон цагаасаа хойш өнгөрсөн таван жилийн хугацаанд 1500 гаруй шинэчлэл явуулсан нь үйл ажиллагааны цар хүрээ, агуулгаараа урьд хожид гараагүй үйл явдал юм. УТТ-ны байнгын хорооны бусад гишүүд ч мөн адил улс төрийн амжилт болон ажлын туршлагаараа сондгойрсон лидерүүд ажээ.

ХКН-ыг ирэх таван жилд жолоодох шинэ лидерүүд нам, улс орондоо үнэнчээ баталж, итгэл, зүтгэлээ зориулсан хүмүүс юм.  Тэдний зарим нь шинжлэх ухааны зэрэгтэйгээс гадна ном бичиж байсан хүмүүс ажээ. УТТ-ны долоон гишүүн бүгд ажлын асар их туршлагатай хүмүүс. Тэд цаг ашиглалтаар бусдыгаа гайхашруулж,  түмний төлөө сэтгэлээ зориулсан юм.

Си Жиньпиний хувьд 44 жилийн өмнө улс төрийн карьераа эхэлсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд улс орноо тойроход 151 хоногийг зарцуулж, ард иргэдтэй уулзах уулзалтыг 50 гаруй удаа зохиожээ.  УТТ-ны байнгын хорооны бусад гишүүдийн хувьд ч мөн адил Хятадын жирийн иргэнээс гялалзсан амжилт, сайн нэр хүндийн ачаар улс төрийн намын дээд албан тушаалтан болж дэвшжээ.  Тэдгээр гишүүд бүгд Хятадын ядуу тарчиг мужаас авахуулаад хөгжил дорой баруун мужид ч ажиллаж байсан их туршлагатай.  Хятадын эдийн засгийн өсөлтийг хангахад эрсдэлийг тооцоолж, ядуурлыг бууруулах, нийгмийн хангамж, хот төлөвлөлт, авлигын эсрэг кампанит ажил болон аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэдний оруулсан хувь нэмэр их гэнэ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд ХКН-ын удирдлага эдийн засгийг глобалчлахад хөдөлгөгч хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн.

ХКН-ын төв хорооны намын сургуулийн процессор Хань Цинсян хэлэхдээ “ХКН-ын шинэ лидерүүд хөрвөх чадвартайн дээр бэрхшээлийг даван туулах өндөр хариуцлагатай.  Эхэлсэн ажлаа үргэлж дуусгадаг тэдгээр чадварлаг лидерүүд  дотоод болон гадаадад тулгарч буй асуудалд бэлтгэлтэй байж чадна” гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж