Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр /2017.10.26/ хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Арваннэгдүгээр сард МАН-ын их хурал болно. Тус хурлаас өмнө хийх ёстой бэлтгэл ажил их байгаа тул үүрэг гүйцэтгэгчээр томилсон аж. Харин МАН-ын Их хурал болсны дараа нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, албан ёсоор даргаа сонгох юм байна.