Засгийн газар буулт хийх үү, МҮЭХ буулт хийх үү? | News.MN

Засгийн газар буулт хийх үү, МҮЭХ буулт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар буулт хийх үү, МҮЭХ буулт хийх үү?

Обама бүр мөсөн эргэн ирлээ. Сүүлийн хэдэн сарын турш нэр хүнд нь унаж ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрсөлдөгчөөсөө нэг их илүү гарч чадахгүй байсан Обама эргэн ирлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээр хийхээр Засгийн газрыг төлөөлөн хоёр хоног Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/АОЭНХ/-ны ерөнхийлөгч нартай хэлэлцээ хийсэн ч эцсийн шийдвэрт хүрч чадсангүй. Хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхээс аргагүй болжээ.  

МҮЭХ-ны зүгээс Засгийн газраас тавьсан 2018 онд төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар өсгөх шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн аж. Цалингийн хэмжээг голсон гэдэг мэдээлэл байна. 

Сайд С.Чинзоригийн хувьд салбартаа танигдсан нэгэн. Засгийн газрын танхимын гишүүнээр томилогдон ажлаа авахад нь цалинтай холбоотой маргааныг шийдчихнэ гэж найдаж байсан ч эхний далайлтаар амжсангүй. Иймээс хоёр дахиа дайралт хийх болж байна. Харин хоёр дахь удаад МҮЭХ бууж өгөх үү, Засгийн газар буулт хийх үү. Цаг хугацаа харуулах биз ээ.

Засгийн газрын Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрөөр төрийн албан хаагчдын цалинг өсгөхгүй байх үүрэг хүлээсэн. Иймээс ОУВС-тай тохирсон хэлэлцээрээсээ буцах уу яах вэ гэдэг асуудал ч давхар тавигдахаар болж буй юм.

Г.ХОРОЛ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2017-10-27 202.9.41.8

МҮЭ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ӨЧҮҮХЭН Ч НЭМЭР БОЛДОГГҮЙ ХЭРНЭЭ БУСДЫГ ӨДӨӨН ТУРХИРЧ БАЙДАГ, ХИЙХ АЖИЛГҮЙ ГАЗАР ЮМ БАЙНА…

Avatar

Зочин 2017-10-27 103.11.192.46

саяхан цалингаа өгч чадахгүй хэмжээнд байсан төрийг сэргэж ядаж байхад нь яах нь уу. Улс дампуурсан бол яах байсан вэ. ажилгүй хүмүүс хувийн байгуулагад байгаа хүмүүс та нарын хажууд улсаа гэж явна. ичих хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-27 103.11.192.46

zIKA VIRUSEER UVCHILSUN NUHDUUDIIN ZORILGO NI ULS ORNIIG YADUURALD ORUULJ DAHIN GARCH IREHEER ZUTGEJ BAIGAA ZIKA BULGIIN TURHIRALT SHUU DEE. HUURHII MUU BAGSH NAR UUNIIG MEDEHGUI MUNGUNUUS ULSAA DAMPUURUULJ DARAA NI ARD TUMEN UR HUUHDEEREE YADUU AMIDARCH ZIKAGAAR ULSAA ZARUULAH GEJ YAVAAGAA MEDEHGUI

Avatar

зочин 2017-10-27 103.57.92.204

бэлэнчлэх сэтгэлгээнээс салгах дургүй байна хаяа нэг иймэрхүү шүлс хяж өгчихөөд л сонгуульд ялаад суугаад байх сонирхолтой юм байна.ард түмэнд 21ооо таалагдаагүй ,хүүхдийн мөнгө эх хүүхдийн тэтгэмж л байхад хавтгайруулсан тэтгэмж хэрэггүйшдээ

Avatar

Зочин 2017-10-27 66.181.185.225

BELEN MUNGU UGUUD GAL UNTRAAADAGYG CHINI ARD OLON KHULEEN ZUWSHUURKHUU BOLISON BAYNA .

Avatar

Зочин 2017-10-27 103.9.90.130

Ойлголцолд хүрэхгүй ийм балай юмнуудыг хая Чинзориг оо. Наадуул чинь цаанаа шал өөр зорилго зорилттой. Нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин гэж юу байдгым. ЗИКА вирус халдварлачихсан. эдгэхгүй,устахгүй.

Avatar

Мгл 2017-10-27 103.229.122.149

Бэлэн монго тарааж ард тумнээ молигдож улс орноо хохироодог бодлого маш бурууг ман-н луйварчид ойлгох болоогуй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж