Засгийн газар буулт хийх үү, МҮЭХ буулт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Засгийн газар буулт хийх үү, МҮЭХ буулт хийх үү?

Обама бүр мөсөн эргэн ирлээ. Сүүлийн хэдэн сарын турш нэр хүнд нь унаж ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрсөлдөгчөөсөө нэг их илүү гарч чадахгүй байсан Обама эргэн ирлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээр хийхээр Засгийн газрыг төлөөлөн хоёр хоног Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/АОЭНХ/-ны ерөнхийлөгч нартай хэлэлцээ хийсэн ч эцсийн шийдвэрт хүрч чадсангүй. Хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхээс аргагүй болжээ.  

МҮЭХ-ны зүгээс Засгийн газраас тавьсан 2018 онд төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар өсгөх шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн аж. Цалингийн хэмжээг голсон гэдэг мэдээлэл байна. 

Сайд С.Чинзоригийн хувьд салбартаа танигдсан нэгэн. Засгийн газрын танхимын гишүүнээр томилогдон ажлаа авахад нь цалинтай холбоотой маргааныг шийдчихнэ гэж найдаж байсан ч эхний далайлтаар амжсангүй. Иймээс хоёр дахиа дайралт хийх болж байна. Харин хоёр дахь удаад МҮЭХ бууж өгөх үү, Засгийн газар буулт хийх үү. Цаг хугацаа харуулах биз ээ.

Засгийн газрын Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрөөр төрийн албан хаагчдын цалинг өсгөхгүй байх үүрэг хүлээсэн. Иймээс ОУВС-тай тохирсон хэлэлцээрээсээ буцах уу яах вэ гэдэг асуудал ч давхар тавигдахаар болж буй юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж