Банкны систем BadRabbit вирусийг тэсвэрлэж чадсан гэжээ | News.MN

Банкны систем BadRabbit вирусийг тэсвэрлэж чадсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Банкны систем BadRabbit вирусийг тэсвэрлэж чадсан гэжээ

R&B дуучин, рэппэр Эйкон өнгөрсөн амралтын өдрүүдээр шинэ найз бүсгүйнхээ хамтаар Италид амарсан байна.

Хэд хоногийн өмнө болсон цахим халдлагыг ОХУ-ын банкны систем тэсвэрлэн гарч чадлаа хэмээн Төрийн Думын  Санхүүгийн зах зээлийн Байнгын хорооны тэргүүн Анатолий Аксанов өчигдөр /2017.10.26/ Нью Йорк хотноо мэдэгджээ.

Аравдугаар сарын 24-ний Мягмар гаригт Оросын болон Украины зарим компани, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагууд цахим халдлагад өртсөн бөгөөд цахим халдлагыг шинжлэн судалдаг Group-IB компанийн мэдээлснээр Bad Rabbit нэртэй вирус нь өмнө гарч байсан NotPetya вирусын сайжруулсан хувилбар байсан юм. Энэ халдлагад мөн Оросын банкны салбарын сүлжээний систем өртсөн ч аюулгүй өнгөрч чаджээ.

“Лаборатория Касперский”-гийн мэдээлснээр энэ удаагийн цахим халдлагын гол хохирогчид нь ОХУ дахь компаниуд юм. Оросоос гадна Украин, Турк, Германд бас энэ халдлага гарсан боловч хохирол нь Оросынхтой харьцуулахад бага байна хэмээн “Лаборатория Касперский” компанийн Вирустэй тэмцэх судалгааны багийн ахлагч  Вячеслав Закоржевский хэлжээ.

BadRabbit нь сүүлийн жил нэг биш удаа гарсан шифр тайлах вирус бөгөөд шифрийг тайлуулахын тулд хакерчид 0,05 биткойн буюу ойролцоогоор 283 ам.доллар нэхжээ. Энэ нь рублийн ханшаар авч үзвэл 15.7 мянга юм.

Мягмар гаригийн халдлагад Оросын “Интерфакс” мэдээллийн агентлагаас гадна “Плохый кролик” сэтгүүл, “Фонтанка” онлайн сонины редакц байжээ. Украинд Одессийн онгоцны буудал, Киев хотын метроны захиргаа, Дэд бүтцийн яамны компьютерийн сүлжээ довтолгоонд өртжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд NotPetya дэлхийн хэд хэдэн орны томоохон компаниудын сүлжээг ажиллагаанаас гаргасан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-27

HUVISAL GEJ BAIHGUI SHALGARALD TESVERTEI AMITAD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж