Лениний шарилыг нүүлгэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Лениний шарилыг нүүлгэх хэрэгтэй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уг хуралдаануудад оролцохын сацуу хоёрдугаар хуралдаанд үг хэлэв.

ЛДПР намын гишүүн, Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны орлогч дарга Борис Чернышов Оросын хувьсгалын удирдагч Владимир Лениний шарилыг Кремлээс гарган, олон нийтийн оршуулгын газар руу шилжүүлэх ёстой хэмээн мэдэгджээ.

“Лениний шарилыг нүүлгэх цаг нь болсон. Эзэнт гүрнээс эхлээд орчин цагийн Оросын түүхийн гол зангилаа агуу нийслэл хотын хамгийн чухал газар манай түүхийн сүйрлийн үеийн үзэл сурталчийн шарил байх нь гоо зүйн талаасаа ч, ёс зүйн талаасаа ч онцгүй” хэмээн тэрбээр хэлжээ.

Гэхдээ Лениний шарилыг зохих хүндэтгэлтэйгээр нь улсын мэдлийн оршуулгын газар руу шилжүүлэх нь зүйтэй гэж ЛДПР үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж