Арваннэгдүгээр сарын 4-нд тэмдэглэх Ард түмний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 4-6-нд Москва хотын машины зогсоолууд төлбөргүй болно хэмээн Москва хотын захиргаа мэдэгдлээ.
Москва хотын машины зогсоолын нийт хүчин чадал нь 80 мянган машин багтаах боломжтой.
Ард түмний эв нэгдлийн өдрийг ОХУ 2005 оноос тэмдэглэж байгаа юм. 1612 онд Кузьма Минин, Дмитрий Пожарский нарын удирдлага дор Москва хотыг польшуудаас чөлөөлсөн ойг дурсан энэ өдрийг тэмдэглэх болсон. Энэ үйл явдал нь Оросын уруу дорой явсан байдлыг эцэслэсэн хэмээн түүхчид үздэг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ