Кеннедийн баримтыг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Кеннедийн баримтыг дэлгэв

Сонгуулийн ялагчийг тодруулах 558 сонгогчдын төлөөлөгчид болон сонгуулийн өдөр болон Москвагийн цаг.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зарлигаар улс төрийн аллагын хохирогч болсон ерөнхийлөгч Жон Кеннедийн аллагатай холбоотой 2800 баримтыг онлайнд байршуулж, олон нийтэд ил болголоо. Гэвч баримтын заримыг үндэсний аюулгүй байдлын үүднээс олон нийтэд дэлгэхийг хойшлуулсан байна. АНУ-ын төрийн департаментын албаны хүмүүс Үндэсний архивын газраас олон нийтэд дэлгэсэн тэдгээр баримтуудад чухам юу бичээстэй байгаа талаар мэдээлэл өгөөгүй гэнэ.  Одоогоос 54 жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннедийг Техас мужийн Даллас хотод буудаж хөнөөснөөс хойш түүний аллагатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон таамаг, сэжиг олон жил үргэлжилсэн билээ.

1992 онд Конгресс Кеннедийн аллагатай холбоотой таван сая хуудас баримт материал сэлтийг 25 жилийн хугацаанд олон нийтэд дэлгэх тухай хууль баталсан бөгөөд хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм байна.  Өнөөдөр АНУ-ын Үндэсний архивын газар Кеннедийн аллагатай холбоотой бүх баримт материалын 90 гаруй хувийг онлайнд байршуулаад байна.  Аллагатай холбоотой нууцын зэрэглэлийн зарим материалыг зургаан сарын дотор олон нийтэд үзүүлэхээр судалж байгаа боловч  олон нийтэд харуулах ёсгүй материалууд ч байгаа ажээ.

Кеннедийн аллагын тухай албан ёсны мэдээ нь 1964 онд нийтлэгдсэн “The Warren Commission”-ы Ли Харви Освальд гэгч Техасын сургуулийн номын сангийн архивын барилгаас ерөнхийлөгчийг буудаж хөнөөсөн тухай юм.  Мэдээнд Ли Харви Освальд болон Жэк Руби нар гадаад болон дотоодын ямар нэгэн хуйвалдаанд оролцсон эсэхийг нотлох баримт байгаагүй ажээ. 1979 онд Кеннедийн аллагыг мөрдөн шалгах хорооноос явуулсан мөрдлөгөөр ерөнхийлөгчийн аллагад хоёр дахь мэргэн буудагч оролцсон байж болзошгүй тухай таамаг дэвшүүлсэн байдаг.

Тэнгисийн цэргийн алба хаагч, өөрийгөө Марксист хэмээн тодорхойлогч Ли Харви Освальд 1959 онд ЗХУ-д очиж, тэндээ 1962 он хүртэл амьдарсан юм. Тэрээр Минскийн радио, телевизийн үйлдвэрт ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцсан ажээ.  “The Warren Commission”-ы мэдээнд бичсэнээр Ли Харви Освальд Кеннедийг буудаж хөнөөхөөс хоёр сарын өмнө Мехико хот дахь ЗХУ болон Кубын элчин сайдын яамаар орсон байдаг.

Кеннедийг өөр мэргэн буудагч хөнөөсөн тухай олон таамаг, сэжиг байдаг ч Кеннедийг араас  нь биш урдаас нь буудаж хөнөөсөн юм.  Харин Жон Кеннедийн урд сууж явсан Техас хотын дарга асан Коннэлли түүнийг шүргэсэн сум Кеннедийг хөнөөсөн бууны сумнаас өөр байсныг баталдаг юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж