Залуучуудын УАШТ-ий нээлтийн ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Залуучуудын УАШТ-ий нээлтийн ёслол боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Сүхбаатар дүүргийн нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өчигдөр /2017.10.26/ Мон-Алтиус БТДС-ийн зааланд боллоо.

Нээлтийн ёслолд Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга М.Алтангэрэл, МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн “Холч Жинчин” ХХК-ны ерөнхий захирал Х.Отгон, Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, Монголын гандболын холбооны ЕНБД Д.Энэбиш нар оролцож, баг тамирчдад баяр хүргэж үг хэллээ.

Монголын гандболын холбоо, СБД-ийн БТСХ энэхүү тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулахаар болжээ.

Нээлтийн үеэр холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Холч Жинчин” ХХК-ны ерөнхий захирал Х.Отгоныг гандболын спортод оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж, Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” медалиар шагнажээ.

Тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж, шүүгчийг төлөөлж Гандболын спортын мастер, улсын шүүгч С.Ригдэндагва, тамирчдыг төлөөлж 2016 оны 07 сард Хонконг улсад зохион байгуулагдсан Олон улсын цомын тэмцээнд амжилттай оролцсон, “Дархан” багийн тамирчин Б.Сувд-эрдэнэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тамирчин Б.Тэмүүжин нар тангараг өргөв.

Тэмцээнд 16 байгууллагын 350 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний аваргууд аравдугаар сарын 28-ны өдөр тодорно.

Эх сурвалж: Монголын гандболын холбоо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж