"Remax" хувь хүний эрх чөлөөг бүрэн нээж өгдөг

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

"Remax" хувь хүний эрх чөлөөг бүрэн нээж өгдөг

Шатахууны үнэ өсөх гэнэ. Тэгэхдээ бүр литр тутам­даа 200-230 төгрөгөөр нэмэгдэх сураг сонсогдоод бай­на.

Үл хөдлөх хөрөнгийн  зуучлалын зах зээлийг шинэ шатанд гаргаж буй ‘Remax Mongolia’ компани Улаанбаатар хотод 17 салбартай, 300 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агенттай үйл ажиллагаагаа явуулдаг. Агаарын бөмбөлөг бүхий лого RE/MAX гэсэн бичгийг та хотын энд тэндгүй харсаар л байгаа бизээ.

Тус компани нь АНУ-ын Денвер хотоос эхлэлтэй, дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн франчайзингийн үйлчилгээ үзүүлдэг юм.

Үргэлжлүүлэн шинээр салбараа нээж, өргөжиж буй энэхүү компанийн  RE/MAX INFINITY салбарын шилдэг агентуудын нэг болох Г.Батзаяатай ярилцлаа.

-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАРТ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭН АЖИЛЛАХ БОЛСОН БЭ?

-Би 2012 онд их сургуулиа төгсөөд, Монголдоо дээгүүрт ордог үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниудад таван жил ажилласан.

Анх ажилд орсон үед Монголын эдийн засаг өсөлттэй, сайн байсан учир ажил маань ч их сайн явагддаг байсан. Тиймээс илүү хичээнгүй, урам зоригтой ажиллах болсон.

Эхний хоёр жил өөрийн салбарын талаар мэдлэг нэмэгдэж, дэлхийн болон Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт маань нэмэгдэж байлаа.

Тэр үеэс эхлэн өөртөө том зорилт тавьж, олон зүйл сурч, өөрийн гэсэн туршлага, мэдлэгийг олох боломжтой дэлхийн зуучлалын компаниудыг судалж эхэлсэн.

Удаан хугацааны турш судалсны үр дүнд дэлхийн зах зээлд дээгүүрт ордог RE/MAX компанид ажиллана гэх зорилтыг өвөртлөн, ажилласан юм. Харин одоо зорилго маань биелээд явж байгаад их баяртай байна даа. Хүссэн ажлаа хийгээд сэтгэл тэнэгэр амьдарна гэдэг сайхан шүү дээ.

-ТА ЭНЭ ЖИЛ ӨӨРИЙН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖЭЭ. ТЭГЭХЭЭР ӨМНӨХ КОМПАНИУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД RE/MAX ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ БАЙНА?

-Энэ салбарт ажиллах хүсэлтэй залуучуудын өөрсдийгөө хөгжүүлж, туршлага судлах хамгийн боломжит газар нь RE/MAX гэж би боддог. Цаашдаа ч ийм байх болно гэдэгт итгэлтэй байдаг. 

RE/MAX компанид ажиллаж эхлэхэд өмнө нь мэддэг байснаасаа илүү олон зүйл сурч, хийж бүтээх боломж надад нээгдэж байгаа.  Хэдий энэ салбарт таван жилийн турш ажиллаж, туршлага хуримтлуулсан ч тус компанид ажилласнаар би олон зүйлийг нэмж сурах шаардлагатай, олон улсын зах зээлд ажиллахад хамаагүй илүү ур чадвар, мэдлэг, чадвар хэрэгтэй юм байна гэдгийг ойлгон, энэ бүхнийг зорилгоо болгон амьдарч байна. Би залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлэх, бас бусдыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулдаг  ийм л компанид ажиллахыг хүсэж мөрөөдөж ирсэн. 

Манай компанийн  залуу агентууд хоорондоо нэгдэн, хамтарч ажиллах боломж олгодгоороо давуу талтай. Жишээлбэл, би есдүгээр сараас хойш долоон гүйлгээ хийсэн байна. Гэтэл үүнээс хоёрыг нь би дангаар, үлдсэн тавыг нь бусадтайгаа хамтран хийсэн.

Хэрвээ бие даан ганцаараа ажилласан бол өнөөдрийн үр дүнд хүрэхгүй байсан шүү дээ. Үүнээс л хамтын ажиллагааны нөлөө харагдаж байгаа юм.

БАС НЭГ ДАВУУ ТАЛ НЬ БИД АНХ УДАА ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТАЙ УЯЛДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙГАА. МАНАЙ МЭДЭЭЛЛИЙН САНД ЯМАР БАЙР ХААНА, ХЭДЭН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЗАРАГДСАН, ЭСВЭЛ ЗАРАГДАХ ГЭЖ БАЙГАА ТАЛААР БҮХ МЭДЭЭЛЭЛ БАГТСАН БАЙДАГ.

Тэгэхээр байр авах, эсвэл зарах сонирхолтой иргэдэд тусламж үзүүлэхдээ нэг бүрчлэн байр хайж суух биш, нэг дороос бүх мэдээллийг шуурхай хүргэж, сонголт хийх боломжийг нь бүрдүүлэх том давуу тал юм.

-ЗАЛУУ АГЕНТУУД ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ТУРШЛАГА СУДЛАХ БОЛОМЖТОЙ ГАЗАР БОЛ REMAX ГЭЖ ТА ХЭЛЛЭЭ. ТЭГВЭЛ АГЕНТУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ТУС КОМПАНИАС ЯМАР АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ВЭ?

-RE/MAX хувь хүний эрх чөлөөг бүрэн нээж өгдөг. Амжилттай ажиллах боломжийн 49 хувийг компаниас олгоно. Харин үлдсэн хувийг хувь хүн өөрийн хичээл зүтгэлээр олж авна гэх зарчмын дагуу ажилладаг.

Нэг компанид удаан ажиллаад ирэхээр хүн баригдмал, хайрцагт орчихдог. Нэг л хэвийн зүйлээ хийж, өдөр болгоныг адилхан өнгөрөөнө. Харин RE/MAX -ын хувьд өдөр бүр шинэ зүйлийг сурч, хийдэг учраас нэгэн хэвийн баригдмал бус, өдөр бүр өөрчлөгдөн сайжирч байдаг.

Манай компаниас сар болгон ‘WE ARE RE/MAX’ арга хэмжээг бүх агентуудын дунд  зохион байгуулдаг. Энэ нь бүх брокер оффисууд хоорондоо мэдээллээ солилцож, агентууддаа сургалт хийдэг  бас нетворк үйл ажиллагаа юм. Энэ арга хэмжээ спортын арга хэмжээгээр үргэлжлэн маш гоё болдог учраас бүх агентууд энэ арга хэмжээг сэтгэл догдлон хүлээдэг.  Үүнээс гадна манай RE/MAX т 7 хоног бүр л сургалт, опен хауз буюу үл хөдлөх хөрөнгө танилцуулах өдөрлөг,  реферрал буюу хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаанууд, урлаг спортын арга хэмжээнүүд байнга болж байдаг.  RE/MAX  Ууланд алхалтын клуб, RE/MAX фитнесс клуб, RE/MAX талархлын клуб зэрэг олон клубууд бас бий. Эдгээр ажиллагаанууд биднийг нэг хамт олон болон нэгтгэж бие биенээсээ суралцах боломжуудыг олгож байдаг.   Компанийн гайхалтай соёл гэдэг зүйлд л залуу хүмүүс татагддаг шүү дээ. 

Мөн долоо хоног бүрийн нэг өдөр залуу агентууд өөрсдийн чаддаг зүйлээ бусдадаа зааж, мэдээлэл өгдөг. Энэ нь цаашлаад агентууд бусдадаа анхаарал тавьж, хамтарч ажиллах арга барилд сургадаг.

-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

-Зах зээлд худалдаалж буй хуучин орон сууцны үнэ энэ жил  12%  р буурсан бол харин шинэ орон сууцны үнэ 10 орчим хувиар буурчээ.

Хэдийгээр зах зээл ипотекийн зээл олгож эхэлсэн тэр өндөр өсөлттэй үетэй харьцуулахын аргагүй байдалтай байгаа ч энэ салбарт их боломж байна. Суурьшлын шинэ бүсүүд нээгдэж, шилжилт хөдөлгөөн бидний бодож байснаас ч илүү хурдацтай явж байна. Барилгын төслүүд, шинэ хөгжүүлэгчид иргэдэд шинэ бүтээгдэхүүнүүд санал болгож эхэлж байна.

-ТА ӨӨРИЙН АЖИЛЛАДАГ REMAX INFINITY САЛБАРЫНХАА ТАЛААР ТАНИЛЦУУЛААЧ?

-Манай RE/MAX INFINITY 13 р хороолол Дипломатын байрны 3 давхарт байрладаг, RE/MAX -ын хамгийн анхны салбар оффисуудын нэг, бас 33 агенттай хамгийн том  салбар нь. Бид яг л нэг гэр бүл шиг, нэг нэгэндээ тусалж, бүх зүйлээ хамтран хийдэг.

Мэдээж ажил явагдаж байгаа нөхцөлд алдаа гаргах үе, мөн ямар ч борлуулалт хийхгүй байх үе тохиолдоно. Гэхдээ тэр үе болгонд хэн нэгэнд буруу өгөхөөс илүүтэй тухайн асуудлыг ярилцаж, хамтран шийддэг нь манай салбарын нэг онцлог. Тиймээс манай салбарын ажил үргэлж инээд хөөр, эрч хүчээр дүүрэн өрнөдөг. Би ажил дээрээ аз жаргалыг мэдэрдэг.

-ИРГЭД ЗУУЧЛАЛЫН КОМПАНИЙГ, ТЭР ДУНДАА RE/MAX -ИЙГ СОНГОХ НЬ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

-‘ТА БИЗНЕСЭЭ Л ХИЙ. БУСДЫГ НЬ ЧАДДАГ ХҮМҮҮСТ НЬ ДААТГА’ гэсэн үг байдаг. Тэгэхээр нэгдүгээрт зуучлалын компанийг сонгосноор иргэдэд цагаа хэмнэх боломж үүсэх юм.

Тухайлбал, байр худалдан авахын тулд өдөр бүр зараас хайна, утсаар холбогдоно, сонирхсон байраа очиж үзэх гэх мэт цаг хугацаа шаардсан ажил их байдаг. Харин зуучлалын компанид хандсанаар та энэ бүх асуудлыг нэг дор шийдэж, цаг хугацаагаа үрэлгүй, өөрийн үнэтэй цаг хугацаагаа хэрэгтэй зүйлдээ зарцуулах боломжтой болох юм.

Хоёрдугаарт танд зөв сонголт хийхэд тань тусална. Үл хөдлөх хөрөнгийн арилжаа гэдэг бүх хүмүүсийн хувьд амьдралдаа хийдэг хамгийн том арилжаа, хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байдаг ба харамсалтай нь 40 гаруй хувь нь хийсэн арилжаандаа дандаа сэтгэл хангалуун бус үлддэг гэсэн судалгаа бий.  Жишээ болгож хэлэхэд хувь хүн аль нэг байр худалдаж авахдаа халаалт сайн, найдвартай байр мөн эсэх, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх эсэхэд эргэлздэг шүү дээ. Тэгэхээр энэ бүх эргэлзээг зуучлалын компани, мэргэжлийн агентууд өөрсдөө судалж, найдвартай байрыг тухайн хүнд санал болгодгоороо давуу юм.

Тэгвэл, RE/MAX -ийг яагаад сонгох хэрэгтэй вэ? гэвэл бид харилцагч, компанийн харилцан итгэлцэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хариуцлагатай ажиллах нь бидний зарчим.

Бид хүсэлт гаргасан харилцагчтайгаа байнгын холбоо тогтоож, хэдэн хүн үзсэн, хэдээр авах хүсэлттэй байгаа зэргийг мэдэгддэг. Тиймээс RE/MAX үргэлж хоёр талын харилцан ашигтай, бодит үр дүнг бий болгохын төлөө ажилладаг.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. ТАНЫ БИЗНЕСТ БОЛОН ТАНАЙ ХАМТ ОЛОНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

-Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж