Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын сайд нарыг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад буй. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг тодрууллаа.
-УИХ-аас таныг Сангийн сайдаар томилсон шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавилаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Намайг Сангийн сайдаар томилогдох үеэс яригдаж эхэлсэн сэдэв. Шинэ зүйл биш. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж байгаа улстөржилт гэж харж байна.
-Засгийн газрын сайд нараас зөвхөн таныг сонгож улстөржүүлээд байгаа нь ямар учиртай юм бол?
-Ерөнхийлөгчийн хоригийг 65 суудалтай бүлэг хүлээж авах болов уу?
-Мэдэхгүй байна. Гайгүй биз.
-Ирэх оны төсвийг хэлэлцэх хугацаа тун давчуу байна. Ийм үед Сангийн сайдын томилгоонд хориг тавихаар ажил урагшлахад хугацаа алдана гэсэн үг үү?
–Би ажлаа хийгээд л явна. Хориг тавьсан ч би ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улсын төсвөө цаг тухайд нь батлуулахын төлөө ажиллана. 2018 оны улсын төсвийг өнөөдөр /2017.10.27/ өргөн барина.
Намайг анх томилогдох үед Ерөнхийлөгч эсэргүүцэж байсан. Одоо хориг тавьж байна. Энэ улстөржилт цаашид ч үргэлжилнэ. Би хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй тэмцэнэ гэдгээ урьд нь мэдэгдэж байсан, цаашид ч тэмцэнэ.
-Таны үгнээс Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгогдохоор байна?
-Мэдээж шүү дээ. УИХ-ын шийдвэр болоод гарчихсан зүйл дээр хориг тавьж байна. Өөрөөр хэлбэл, 55 тэрбумыг УИХ-аар баталчихсан байхад хориг тавилаа. Үүгээрээ УИХ буруу шийдвэр гаргасан гэж үзээд байгаа юм уу. УИХ-ын шийдвэр дээр хориг тавиад байна уу, томилгоон дээр хориг тавиад байгаа юм уу.
-Тодотголд оруулсан 55 тэрбум төгрөгийг эдийн засагт ашигтай байдлаар зарцуулах өөр гаргалгаа байсан уу?
–У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахаас өмнө төсвийн тодотгол УИХ-ын мэдэлд очсон. Тодотголыг УИХ-аар хэлэлцүүлээд явж байхад шинэ Засгийн газар байгуулагдсан.