Хүүхдүүд 20000, төсвийнхөн 300000 төгрөг авна

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд 20000, төсвийнхөн 300000 төгрөг авна

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцжээ.

УИХ-аас өчигдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг тус бүр хийж, баталлаа.

Төсвийг тодотгосноор Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,537.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,8 хувь, нийт зардал 9,154.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.4 хувь боллоо. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,617.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.5 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 0.04 пунктээр буурсан байна.

Мөн Сангийн яамны төвшинд гурван их наяд орчим төгрөгийн санхүүжилт хийх шаардлага үүсээд байсан нь төсвийг баталснаар цэгцрэх боллоо.

Үүнээс гадна  хүүхэд бүр он дуустал 20 мянган төгрөг авах боломжтой бүрдлээ. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болох 104.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөв.

Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй байгааг харгалзан, төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор болгож, 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргалаа. Үүнд төсвөөс 55.4 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна.

Харин амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн орлогыг дэмжих зорилгоор 8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бол 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өглөө. Ингэснээр өнгөрсөн долдугаар сарын 1-ээс хойш анги нэгтгэл дээрээ очсон офицерууд цалинтай залгаж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж