Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол | News.MN

Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол

Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол

Дэлхийн хэмжээнд авч үзвэл 2013 оноос хойш уулчид олноороо осолдсон гурав дахь тохиолдол саяных байлаа. Харин Монголын хувьд тав дахь осол болжээ


Долоохон хоногийн өмнө хүсэл зоригоороо нэгдсэн 27 уулчин аяллынхаа зорилгыг гүйцээж, Отгонтэнгэр хайрхны оргилд төрийнхөө далбааг мандуулан догдлон зогссон нь лавтай. Тухайн үед тэд өнөөдөр 10 нь л үлдэж, аньсагаа чийгтүүлэн зогсоно гэж төсөөлөөгүй биз. Харамсалтай нь Отгонтэнгэр хайрхны оргилд гарсан 27 уулчны 17 нь алга урвуулахын зуурт амиа алдсан.  

300 давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй хадан хавцлаас ниссэн уулчдын цогцсыг өнгөрсөн өдрүүдэд ар гэрийнхэн нь таньж авахад хамгийн хүнд байлаа.

Отгонтэнгэрт болсон энэхүү осол сүүлийн дөрвөн жилд дэлхийн уулын спортод гарсан гурав дахь том осол болж буйг гадаадын хэвлэлүүд бичиж байна.

Сүүлийн дөрвөн жилд дэлхийн 119 уулчин ууландаа нойрсЧээ

  • Японы Нагано мужид орших Онтакэ галт уул дэлбэрэхэд нэгэн зэрэг 56 хүн амь эрсэдсэн нь дэлхийн хамгийн том осолд тооцогдоно. Хожим тус уулын хормойноос 56 уулчны цогцсыг олжээ.

  • Хоёр дахь нь 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Непал улсад болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй осол юм. Энэ үеэр Эверестийн хормойд байрласан уулчдын байр цасан нурангид даруулж, 19 хүн мөнх бусыг үзүүлжээ.

  • Гурав дахь осол Отгонтэнгэр хайрхны хавтангийн нуралт болсон байна. Энэ ослын улмаас 17 иргэн амиа алдлаа.

  • Дөрөв дэх осол 2014 онд мөн л Непалын Эверестэд болжээ. Эверест рүү авирсан 16 уулчин 5800 метрийн өндөр цасан нурангид дарагджээ. Амиа алдсан хүмүүс Непалын газарчид байсан аж. Эндсэн 16 уулчнаас 13-ынх нь цогцсыг олж, гурвыг нь ор сураггүй алга болсонд тооцжээ.

  • 2013 онд Пакистан улсын Нангапарбат хотод болсон 11 хүний амиар төлөгдсөн осол дэлхийн тав дахь том осолд тооцогддож байна. Талийгаачид 2013 оны зургаадугаар сарын 23-нд Непалын Нангапарбат оргил руу авирч явах замдаа амиа алджээ. Гэхдээ энэ удаад уулчид цасан нуранги эсвэл олс тасарсны улмаас амиа алдсангүй. Хэт туйлширсан үзэлтэй исламчууд тэднийг буудан хөнөөсөн байна.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 202.70.46.218

Уулчидаа хариуцлагатаи баи Д Чадраабал агсан энэ талаар маш их ярьдаг бсан Осохбаяр. Баянцагаан мэтиин хумуус туунииг сонсох баитугаи эсэргууцэж солиорч бна гэдэг бсан одоо болохоор шал оор болчих юм дахин иим зуил б** узэгд

Avatar

Зочин 2017-10-26 202.179.31.110

ЕР НЬ НЭГ БОЛ УУЛЫН СПОРТЫГ БҮР МӨСӨН ХОРЬЖ УУЛЧДЫГ УУЛ ГЭДЭГ ҮГИЙГ ОЙЛГОХГҮЙ БОЛТОЛ ЗАГНА. НЭГ БОЛ ОНГОНТЭНГЭР ХАЙРХАНД АВИРАЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРЭЭ ЦУЦАЛ. ЯМАРЧ УУЛЧИН ХҮНИЙ, УУЛАНД АВИРАЛТ ХИЙЖ ДАДАЛ ТУРШЛАГА СУУЯ ГЭСЭН ХҮНИЙ ХАМГИЙН ИХ АВИРЧ ГАРЧ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ УУЛ БАЙХ. ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ГЭЭД НЭГ ӨДӨР ЯВУУЛДАГГҮЙ ШИГ Л СОНСОГДООД САНАГДААД БАЙХ ЮМ. НАДАД БОЛ АВИРУУЛНА УУ АВИРУУЛАХГҮЙ БАЙНА УУ ШИЙДВЭР БАЙНА УУ БАЙХГҮЙ БАЙНА УУ ХАМАА Ч БАЙХГҮЙ. ЗАЙСАН ТОЛГОЙ ДЭЭР ГАРАХ ГЭЖ ТАРХИ ТОЛГОЙ ЭРГЭЖ ЗҮРХ НЬ МОТОР ЦОХИХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САЛГАЛДАГ ХҮН НАДАД БОЛ ХАЙРХАН ХОЙД НАСНЫ МӨРӨӨДӨЛ. ХААШДАА УУЛЫН СПОРТ АЯЛАЛ БИЗНЕССЭЭР АМЬ АМЬДРАЛАА ХИЙЧИХСЭН ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ХҮМҮҮСИЙГ ЗААВАЛ ДҮРЭМ ЖУРАМ ЗӨРЧСӨН ХЭРЭГТ УНАГАЖ ХОРЬЖ ЦАГДАЖ ГЭМТ ХҮН БОЛГОЖ СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТАНД БАЙЛГАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА. ХОРЬСОН ХОРИОГҮЙ БАДАР ХУНДАГНААСАА РАШААНАА ХҮРТЭХ ГЭСИЙН ОВООНДОО ИДЭЭ БУДААГАА ӨРГӨӨД ХАЙРХАНДАА ОЙРООС МӨРГӨӨД ЭНЭ НАСНЫХАА МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ИРЛЭЭ ГЭЭЛ ХЭЛЭЛГҮЙ ДЭЭШЭЭ ЯВЧИНА Ш ДЭЭ. ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ Ч ОЛОН ҮЕЭРЭЭ ӨГЛӨӨ БҮР ЦАЙ ИДЭЭНИЙХЭЭ ДЭЭЖИЙГ ӨРГӨДӨГ ШҮТДЭГ ХАЙРХАН. ТРАМПААС ӨГСҮҮЛЭЭД БИБЛИ НЭРТЭЙ НОМОН ДЭЭР ТАНГАРАГ ӨРГӨӨЛ СҮСЭГ БИШРЭЛ ЗАН ҮЙЛ ХИЙЖ Л БАЙНА. БИ БОЛ САЯ ДОЛЛАР ӨГӨЕ ХАЙРХАН ДЭЭР ГАРААТАХ ГЭСЭН Ч ГАРАХ ГАРАХГҮЙГЭЭ БОДОЖ БАЙЖ ШИЙДНЭ. ЭНЭ АМЬ АМЬДРАЛ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭ ДААТГАЖ ЗАЛБИРЧ ЯВДАГ ХАЙРХАН ДЭЭРЭЭ ГАРАХ ЭСЭХ БОЛ ЗҮГЭЭР НЭГ БОДООД ШИЙДЧИХ ЗҮЙЛ БИШ Л ДЭЭ. УУЛЧИД УУЛЫН СПОРТ СОНИРХОГЧИД БОЛ ӨӨР ХҮМҮҮС. ТЭДНИЙГ ИНГЭЖ ХОРЬЖ БОЛОХГҮЙ ЭЭ.

Avatar

Rocky 2017-10-26

Bogd Ochirvaani luu l garahaa baichih l daa juram gargaad zurchsuniig n undruur torgodog baimaar bn alsaas bolon oiroos davaan deerees geed l humuus suu tsainiihaa deejiig urguj suslen murgudug uul shuu dee!!! Oroi deer n garchaad sheej baaj gej tusuul duu yamar hereg baina haashdaa delhiin dulaaral bolood mus n bagasaad baigaa humuus aviraad baival ulam l demii baih daa joohon ongon dagshinaar n hadgalmaar baina shuu zugeer ch neg yavahgui tend urgadag hovor urgamaliig huu tuune shdee hun l bolson hoino shunaliin setgeltei zugeer baij uz argaa barahaar aaviinhaa tolgoig maajiv gedgiig sanagduulah yum!!!Ternees ami uregdegseded haruusch l baina hairan ami zaaval bolohgui geed baihad zutgedeg n yuv baigali hamgaalagch helsen l baina lee

Avatar

Зочин 2017-10-26 202.179.31.110

АЛЬ Ч УУЛАНД АВИРАХЫГ ХОРИГЛОХ МАШ БУРУУ ШИЙДВЭР. ХЭН Ч ХЭЗЭЭ Ч УУЛАНД АВИРАХАА БОЛЬЧИХВОЛ ЦЭРГИЙХЭН ОНЦГОЙГИЙНХОНЫГ ХҮЧЭЭР УУЛАНД АВИРУУЛЖ СУРГАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН УУЛ ӨНДӨРЛӨГ РҮҮ АВИРАХ ДАДАЛ ТУРШЛАГА ҮГҮЙ БОЛЖ ЯДАЖ Л УУЛЫН ОРОЙД ОСОЛДСОН ОНГОЦЫГ ТЭНД НЬ Л ХАЯАХААС ӨӨР ЗАМГҮЙ БОЛНО. ЭНЭ БОЛ НААД ЗАХЫН ЖИШЭЭ. МОНГОЛЧУУД УУЛ РУУ ГАРЧ ЧАДАХАА БАЙЧУУЛ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ХЭДЭН ӨНДӨР УУЛ ӨНДӨРЛӨГ ДЭЭР ГИТАД ОРОС КАЗАКЫН ТЭНЭМЭЛҮҮД Ч ЮМ УУ ХАРИЙНХАН ТУГ ДАЛБААГАА ЗООГООД ЭНЭ МАНАЙ НУТАГАА ЭНДЭЭС ХАРАГДАХ БАРААНЫ ГАЗАР МАНАЙ НУТАГ ШҮҮ ХУДЛАА ГЭВЭЛ ЭНД МАНАЙ ТУГ БАЙНА. ТА НАР УУЛАН ДЭЭРЭЭ Ч АВИРЧ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯАЖ ТА НАРЫН НУТАГ БАЙХ ЮМ ГЭНЭ ДЭЭ. ИЙМЭЭС УУЛЧИД УУЛЫН СПОРТ УУЛЫН ТУРШЛАГА БОЛ АЛЬВАА УЛСАД ЗААВАЛ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ. ХҮМҮҮС САЙН ДУРААРАА АВИРАЛТ ХИЙХЭЭ БОЛЬЧУУЛ ХЭНИЙГЭЭ МӨНГӨ ТӨЛҮҮЛЖ АВИРУУЛЖ ДАДЛАГАЖУУЛАХ БИЛЭЭ. БОЛХИ Ч ГЭСЭН ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА САНААГ ЦУХАЛЗАЖ БАЙГАА УТГЫГ НЬ БОДООД НЭГ УДАА ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРҮҮЛЧЭЭРЭЙ.

Avatar

Bars 2017-10-26 103.26.193.136

Huurhuu odoo eldbeer b** hel.2o2.179. Ta llm meneg .setgegdel g oilgosongui.

Avatar

Зочин 2017-10-26 27.113.251.8

Тухайн үед тэд өнөөдөр 10 нь л үлдэж, аньсагаа чийгтүүлэн зогсоно гэж төсөөлөө биз gene uu. Ter amid uldsen 10 ni busdiigaa uhej baina gej tosoolj baisan gesen ug uu setguulch ee

Avatar

алаг урвуулах зуурт гэнээ мангар сэтгүүлч 2017-10-26 66.181.178.203

алаг урвуулах зуурт гэнээ [Хориотой Үг] сэтгүүлч

Avatar

Зочин 2017-10-26 122.201.31.82

ХЭЛЭМГИЙ ХҮН СУРАМГАЙ ГЭЖ ДООРХИ ГАР ӨӨРИЙГӨӨ ХЭЛЖЭЭ

Avatar

Зочин 2017-10-26 202.179.27.23

Группдэж явдаг хумуус ямар хун дагаж яваагаа жаахан судлаад явж байхад гэмгуй байхаа 40 оос дээш насны хумуус бол амьдралаас авах хулээх сайн сайхан юм бараг байхгуй дээр нь эрэгтэй бол бэлгийн сулралтай болцон далд сэтгэл гутралтай амьдралд харамсах зуйлгуй байж магадгуй юм

Avatar

Зочин 2017-10-26 27.123.212.132

3 дахь нтр шааж өгч байна аа өдрийн сонингийн нийтлэлийг уншаасөй

Avatar

Зочин 2017-10-26 27.123.212.132

3 дахь нтр шааж өгч байна аа өдрийн сонингийн нийтлэлийг уншаасөй

Avatar

Зочин 2017-10-26 66.181.184.145

харин сайхан хүмүүс таньж мэддэг хүмүүс бна лээ хөөрхийдөө

Avatar

Зочин 2017-10-26 202.179.24.57

Хүнд буудуулсан нь яагаад осолд тооцогддог юм бэ?

Avatar

Зочин 2017-10-26 112.72.12.76

Todorhoi orgiluudad aviralt zohion baiguulhad zuvshuurul ugch burtgedeg mun tuhain uuliin talaar zuvluguu hezee aviralt hiihed tohiromjtoi geh met gariin avlaga baival zugeer bna

Avatar

Зочин 2017-10-26 50.24.127.232

Kyrgyzstan 1994 ond baihaa 43 hun nas barsen shuudee

Avatar

Зочин 2017-10-26 27.113.251.8

Suuliin 4 jild gesen baina sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж