Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол

Сургамж үлдээсэн Отгонтэнгэрийн осол

Дэлхийн хэмжээнд авч үзвэл 2013 оноос хойш уулчид олноороо осолдсон гурав дахь тохиолдол саяных байлаа. Харин Монголын хувьд тав дахь осол болжээ


Долоохон хоногийн өмнө хүсэл зоригоороо нэгдсэн 27 уулчин аяллынхаа зорилгыг гүйцээж, Отгонтэнгэр хайрхны оргилд төрийнхөө далбааг мандуулан догдлон зогссон нь лавтай. Тухайн үед тэд өнөөдөр 10 нь л үлдэж, аньсагаа чийгтүүлэн зогсоно гэж төсөөлөөгүй биз. Харамсалтай нь Отгонтэнгэр хайрхны оргилд гарсан 27 уулчны 17 нь алга урвуулахын зуурт амиа алдсан.  

300 давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй хадан хавцлаас ниссэн уулчдын цогцсыг өнгөрсөн өдрүүдэд ар гэрийнхэн нь таньж авахад хамгийн хүнд байлаа.

Отгонтэнгэрт болсон энэхүү осол сүүлийн дөрвөн жилд дэлхийн уулын спортод гарсан гурав дахь том осол болж буйг гадаадын хэвлэлүүд бичиж байна.

Сүүлийн дөрвөн жилд дэлхийн 119 уулчин ууландаа нойрсЧээ

  • Японы Нагано мужид орших Онтакэ галт уул дэлбэрэхэд нэгэн зэрэг 56 хүн амь эрсэдсэн нь дэлхийн хамгийн том осолд тооцогдоно. Хожим тус уулын хормойноос 56 уулчны цогцсыг олжээ.

  • Хоёр дахь нь 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Непал улсад болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй осол юм. Энэ үеэр Эверестийн хормойд байрласан уулчдын байр цасан нурангид даруулж, 19 хүн мөнх бусыг үзүүлжээ.

  • Гурав дахь осол Отгонтэнгэр хайрхны хавтангийн нуралт болсон байна. Энэ ослын улмаас 17 иргэн амиа алдлаа.

  • Дөрөв дэх осол 2014 онд мөн л Непалын Эверестэд болжээ. Эверест рүү авирсан 16 уулчин 5800 метрийн өндөр цасан нурангид дарагджээ. Амиа алдсан хүмүүс Непалын газарчид байсан аж. Эндсэн 16 уулчнаас 13-ынх нь цогцсыг олж, гурвыг нь ор сураггүй алга болсонд тооцжээ.

  • 2013 онд Пакистан улсын Нангапарбат хотод болсон 11 хүний амиар төлөгдсөн осол дэлхийн тав дахь том осолд тооцогддож байна. Талийгаачид 2013 оны зургаадугаар сарын 23-нд Непалын Нангапарбат оргил руу авирч явах замдаа амиа алджээ. Гэхдээ энэ удаад уулчид цасан нуранги эсвэл олс тасарсны улмаас амиа алдсангүй. Хэт туйлширсан үзэлтэй исламчууд тэднийг буудан хөнөөсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж