У.Хүрэлсүхийн танхимд бодлого байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн танхимд бодлого байна уу?

Японы электрон бараа үйлдвэрлэгч “Toshiba” корпораци Z935-P300 маркийн хэт ягаан туяаны өндөр хамгаалалттай, өдөр тутам авч явахад хамгийн авсаархан, хамгийн нимгэн, зөөврийн компьютерийг өнгөрсөн сарын сүүлээр худалдаанд гаргажээ.

У.Хүрэлсүхийн танхим валют дээр хөлбөрч эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдсэн бол уржигдархан олон улсын зах зээлд 800 сая ам.долларын бонд босов.

Ж.Эрдэнэбатын танхимын чичлүүлэн байж хэрэгжүүлсэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд он дуусахаас урьтаж 570 сая ам.доллар Монголд орж ирэх бол 2018 онд 1 тэрбум ам.доллар, 2019, 2020 онд 3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Үндсэндээ У.Хүрэлсүхийн танхим өмнөх Засгийн газрын босгосон 7 тэрбум гаруй ам.доллар дээр ажиллах л үлдлээ. Энэ бол аль ч Засгийн газарт өвлөгдөж ирээгүй боломж юм.

Жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын танхим ажлаа эхлүүлж байхад өнөөдрийнх шиг төсвийн орлого нь 1 их наяд төгрөгөөр давах биш төлөвлөсөндөө хүрэхгүй, алдагдлаа юугаар нөхөж,  төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, хүүхдийн 20 мянган төгрөгийг цаг хугацаанд нь багтаан олгох вэ гэдэг асуудалтай тулж байсан.

Хугацаа нь тулсан гадаад бондын төлбөрийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлж, Монголоо аврах вэ гэдэг хоолойд нь тээглэсэн “яс” байлаа.

Валютын ханш 2700 төгрөгтэй тэнцэхэд төв банк 1 тэрбум ам.долларын нөөцөөрөө интервенц хийгээд гөвөх ёстой юу, бодлогын хүүгээ чангаруулаад зүтгэх ёстой юу гэдэг сонголттой тулсан. Сорилт бүхнийг зөв бодлогоор давж гарсны үр дүн нь өнөөдөр У.Хүрэлсүхийн танхимд 7 тэрбум гаруй ам.доллар өвлөгдөж ирж байна. 

Нэг үгээр илэрхийлбэл, Ардчилсан намынхны Засгийн эрх барьж байхдаа босгосон Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг гурав дахин нугалах хэмжээний валют дээр шинэ танхим ажиллана. Хүүгийн хувьд ч хамгийн хямд. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх эх үүсвэрүүд жилийн 2 хувиас хэтрэхгүй хүүтэй байх бол уржигдар боссон бондыг 5.5 хувийн хүүтэйгээр босгожээ.

Гэвч Засгийн газарт бодлого байна уу. УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг батлуулсан байдлаар бол “Шинэ баян чээж өвчтэй” гэдэг үгийг хаяглах ч багадам боллоо.

Ердөө долоо хоногийн өмнө “Багш, эмч нарын цалинг нэмэхгүй, эдийн засгаа нураахгүй” гэдэг ам тангараг өгч байсан Засгийн газар нэг удаагийн нөхөн олговор нэрийн дор төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараах боллоо. Зөвхөн төрийн албаныхныг халамжлахын тулд 55 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбараар бол 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй, энэ хооронд гар дээрээ авдаг цалин нь инфляцад идэгдэж үнэгүйдсэн тул 300 мянган төгрөг өгөх нь хамгийн зөв хувилбар гэж үзжээ.

Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрөөр төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй тул нэг ёсны займчуулж буй нь энэ бололтой.

Гэтэл Монголын нийгэмд дан ганц төрийн албанд ажиллагсад амьдардаг юм уу. Үгүй шүү дээ.

Хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй нэг сая орчим иргэн бий. Тэднийг инфляц тойроод гарсан гэж бодож байна уу. Адилхан л эдийн засагт үүссэн “шок” болгоныг үүрсэн. Түүнээс болоод дийлэнх нь 2012 оноос хойш цалингаа нэмээгүй. Одоо энэ салбарт олон мянган иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийн цалин авч, амьдралаа залгуулдаг. Хүүхдийн 20 мянган төгрөгөөр хоногийн хоолоо залгуулдаг айл өрх ч олон  бий. Ямар амьдрал туулж, өнөөдрийг хүргэснийг өөрсдөөс нь өөр хэн ч мэдэхгүй. 

Уг нь бодлоготой Засгийн газар ард түмнээ ингэж төрд ажилладаг, ажилладаггүйгээр нь ялгаварлахгүй. Халамжийн бодлого хэрэгжүүлэхийн оронд яавал ажлын байр шинээр бий болгож, орлоготой Монгол иргэнийг нэгээр нэмэх  вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох ёстой. 

Хэрэв дээрх 55 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх анхны хэлбэрээр нь үлдээсэн бол инфляц үйлдвэрлэхгүй, баялаг үйлдвэрлэх байлаа. Харамсалтай нь, энэ бодлогыг олоод харж чадахгүй байгаа Засгийн газарт 7 тэрбум гаруй ам.долларыг халамж болгоод тараачихгүй гэх баталгаа байна уу.

Засаг барьж чаддаггүй гэх хатуухан шүүмжлэлийг сонссоор ирсэн Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж бодлого тодорхойлохдоо У.Хүрэлсүхийн танхим шиг халамжийн бодлого хэрэгжүүлээгүй. Яавал ажлын байр бий болгох боломж байна, яавал төсвөөс зарж байгаа арван төгрөг бүр хорин төгрөг болж үржих вэ гэдгийг бодож л төсвөө батлуулдаг байсан. Гэтэл боловсон хүчнээрээ гайхуулдаг, бодлогоороо цэцэрхдэг МАН өнөөдөр байж буй царайгаа хар, байгуулсан Засгийн газрынхаа хэрэгжүүлэх бодлогыг нэг тунгаагаад үз. Бэлэн мөнгө тарааснаар улс орон хөгждөг гэж хэн гэдэг ухаантан нь хэлсэн юм бэ?. 

У.Хүрэлсүхийн танхимд бодлого байна уу. Шилээ даран орж ирэх тэр их валютыг бүтээн байгуулалт болгох төсөл байна уу?

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж