Ньюс хөтөч: Монгол Улс НҮБ-д элссэн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Монгол Улс НҮБ-д элссэн өдөр

Ньюс хөтөч: Монгол Улс НҮБ-д элссэн өдөр

ХОТЫН ЦАГ АГААР

Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Өмнөговь, Дундговь, Говь-сүмбэр, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрэх ба цасан шуурга шуурна. Хүйтэрч, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Сугар гараг. Билгийн тооллын 7, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1961.10.27 БНМАУ Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

1996.10.27 Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Нийслэлийн аялал жуучлалын газраас хоттой танилцах 120 оюутны аялал хийнэ. Аялал Үндэсний түүхийн музейгээс эхэлнэ.
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимд ‘Хүрээлэн буй орчин ба технологи’ сэдэвт олон улсын бага хурал болно. Бага хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас зохион байгуулна.
  • “Төлөөлөгчийн манлайлал” сургалт “Holiday Inn” Зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно. Сургалтад Баян-Өлгий, Дундговь, Увс аймгийн ИТХ-ын 33 тэргүүлэгч төлөөлөгч оролцож байна.

09.00

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал болно.

10.00

  • “Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг Монголбанкны Б байрны 5 давхрын хурлын танхимд болно.

11.00

  • МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар мэдээлэл хийнэ.
  • МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  • Яруу найрагч О.Дашбалбар агсны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний зурсан зургаар үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно.
  • Өвөрмонголын гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны 11 цагт төв шуудангийн урд талын Арт галлерейд болно.

11.40

  • Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд болно.
  • Төрийн ордонд Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

12.00

  • Улаанбаатар хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн “Ажилчны алдар” талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.
  •  “Live conference center”-т Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00

  • НИТХ-ын дарга С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд АЗИЗОВ Искандер Кубаровичийг хүлээн авч уулзана.

15.00

  • Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Crocus event hall-д болно.

16.00

  • “Орд арт” галлерейн албан ёсны нээлт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж