2017 оны төсвийн тодотголыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

2017 оны төсвийн тодотголыг баталлаа

Сирийн Засгийн газрын долоон генерал арваннэгдүгээр сарын 6-нд Туркийн хил даван ирж зэвсгээ хураалган улс төрийн орогнол гуйжээ гэж “Anadolu” агентлаг мэдээлэв.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85,5 хувийн саналаар төслийг баталлаа.

Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан санал бүрээр санал хураалт явуулсан юм. 

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиуд бүхэлд нь батлах санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79,6 хувийн саналаар баталлаа.

Эдгээр хуулиуд батлагдсантай холбогдуулан УИХ-ын тогтоол гаргана. Энэ тогтоол нь “2017 оны төсвийн давсан орлогоос 0-18 насны хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгох болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол байх юм. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Нэг удаагийн буцалтгүй тусламжийн талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцаж, хэлэлцсэн. Буцалтгүй тусламжийг сахилга, хариуцлага, үр дүнгийн урамшуулал хэлбэрээр олгохоор болсон. Багш, төрийн албан хаагч, эмч нарын ажлын үр дүнг дүгнэх журам бий. Тиймээс энэ журмын дагуу үр дүнтэй холбох байдлаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгаж, оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламж гэсэн нэрийг “сахилга, хариуцлага, үр дүнгийн урамшуулал” гэсэн нэр томьёогоор нэрлэе’ гэсэн юм. 

Үүнд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ нөхөн олговрыг олгох талаар тал бүрээс нь ярьсан. Урамшуулал гэхээр татвар төлөх учраас нөхөн олговор, буцалтгүй тусламж гэдгээр явсан нь дээр байх гэж бодож байна. Гэхдээ анхны хэлэлцүүлэг учраас дараагийн хэлэлцүүлэгт энэ асуудлыг ярьж болно” гэлээ. 

Үүгээр УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж