Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц хэвлэлийнхэнд гэнэт мэдээлэл хийсэн нь өнөөдрийн дуулиант үйл явдал байлаа.
Тэрбээр мэдээлэлдээ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү болон хуурай дүү нь гэх хоёр Анхбаяр байдаг тухай яриад, “Дүү Анхбаяр нь оффшор бүсэд хөрөнгө нуусан, Гадаад харилцааны яаманд ажилладаг, хүү Н.Анхбаяр нь 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машиныг “Эрдэнэт” үйлдвэрт шахсан” гэж мэдэгдсэн юм.
Үнэхээр түүний хүү ‘Эрдэнэт’ үйлдвэрт шахааны бизнес хийсэн үү гэдгийг “ТИЙМ ҮҮ” булан онцолж байна.
Холбоотой мэдээ