Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн зарим мужууд амбан захирагч нарын сонгуулийг хамтатган хийж байна.

“Вайлент Арт” ХХК нь 2005 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан. Бид Монголын зураач, уран бүтээлчдийг дэмжин уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах, мөн Европ болон Америкаас сайн чанарын тавилга, засал чимэглэл, ажлын болон гэр ахуйн зориулалттай бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж, Монголын зах зээлд борлуулах, худалдаалах үйлчилгээг эрхэлж байна. Манай компанийн эрхэм зорилго нь хэрэглэгчдэдээ хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх болон бүх үйл ажиллагаагаа Монгол Улсын хуулийн дагуу хэрэгжүүлэхэд оршино. 

“Вайлент Арт” ХХК нь 2013 оноос хойш л гэхэд Монгол Улсын төсөвт нийт 1 тэрбум гаруй төгрөгийн татвар, шимтгэлийг цаг тухайд нь шударгаар төлж, нийт 100 гаруй ажлын байрыг бий болгосон.

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр бидний тухай ташаа мэдээллийг цацаж, олон нийтэд буруу ойлголтууд түгээж байна. 

Манай компани Монгол Улсын хууль болон хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Бид аливаа шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ёс журмын дагуу сахин биелүүлнэ.

“Вайлент Арт” ХХК-ийн үйлчлүүлэгч нарт бид байнга талархаж явдаг бөгөөд цаашид та бүхэндээ үргэлж илүү шинэлэг, содон үйлчилгээ үзүүлэхийг хичээх болно.

Хүндэтгэсэн, 

Элизабет Коппа
Захирал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж