Эх хэлнийхээ сониноос хуучилъя | News.MN

Эх хэлнийхээ сониноос хуучилъя

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ сониноос хуучилъя

…Англичууд “Бурхан чамтай байг!” буюу “God be with you!” гэсэн 12 үсэгтэй 4 үгээ товчилсоор 7 үсэг, 2 үгтэй “Гүүд баая(Good bye)” болгосон байх юм. Бид ч ялгаагүй “Махчин, мангасгүй тайван сайхан байна уу?” гэсэн 5 үг, 34 үсэгтэй мэндийн үгээ “Сонин сайхан юу байна?” гэсэн 4 үг, 18 үсэгтэй болгож товчилсон. Үүний домгийг сонирхуулбал, эрт балар цагт хүний мах иддэг махчин, мангас хэмээх хоёр аймшигтай амьтан байжээ. Хүмүүс махчин, мангас хоёргүй амар сайхан амьдрахыг ихэд хүсдэг байв. Тэгээд “Махчин, мангасгүй тайван сайхан байна уу?” гэж мэндлэх ёс тогтоожээ. Удалгүй тэр амьтад ч дарагдаж, махчин, мангас гэж хэлэхийг цээрлэж, сонин, сайхан гэдэг хоёр үгээр сольж, мэндийн үгээ засжээ. Тийм аймшигтай амьтад байдгийг мартуулахгүй байх, бас тэднийг хүний гарт атгуулж номхруулахаар хөөрөгний хоёр мөрөнд махчин, мангас хоёр буюу сонин, сайхан гэдэг хоёр амьтны дүрийг дуурайлган сийлсэн гэнэ.

Энэ үг “Сонин сайхан юу байна?” гэдгээс гадна Амар тайван байна уу? Тайван байна уу? Амар байна уу? мэтийн олон хувилбартай болсоор байна.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Ажлаасаа хоцорсны арыг та даах уу?” өгүүллийн хэсгээс

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 66.181.176.89

SHAAGAAD L BAIHIIN.HUURUGNII 2 TALIIN DURS HYTAD DARHANIIL BUTEELSHDEE.KKK.

Avatar

хэнд ч хэрэггүй юм бичих юмаа 2017-10-26 202.131.249.138

баларасан юм

Avatar

РАВДАН 2017-10-26 202.70.46.221

БУДААЧ БУПААЧ ГЭХЭЭР САХЛАА БУДАВ ГЭДЭГ ШИГ ЁСТОЙ САЙХАН ЗАЛЖЭЭ ОРЧИН ҮЕИЙНХЭЭР ЦЭНЭГГҮЙ ШААЖЭЭ

Avatar

Зочин 2017-10-26 202.21.102.226

шал балай юм хөөрөг монголчуудын язгуурын соёл гэж хэн хэлээд байгаа юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж