Армийн хамгаалагч | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Мишээл 1990-ээд оны сүүлээр рок, попт хүчтэй баргил хоолойтой, царайлан охин попын хатан хаан Хьюстоны “I will always love you” дууг дуулан залуусыг байлдан дагуулж монгол Хьюстон хэмээх нэрний эзэн болж байсан билээ.

Зэвсэгт хүчний салбарт ажиллахаар тушаалаа хүлээж буй 603 офицерын цалингийн асуудал маргаан дагуулав. 

УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэхд явцад тэдгээр офицеруудын цалинг хасах асуудлыг тусгажээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр цалин хасах шийдвэрийг эрс эсэргүүцсэн юм.

Зэвсэгт хүчний салбарын зовлон жаргалыг багаасаа амсаж өссөн тэрбээр улс төрийн зүтгэлтэн болсон ч салбарынхаа хамгаалалтыг сулруулалгүй явсаар ирсэн гэхэд болно. Тэр байр сууриа өнөөдөр ч хамгаалж, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ Зэвсэгт хүчний 603 офицерын цалинд шаардлагатай 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар санал гарган, дэмжсэнийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хассанд нилээнд бухимдлаа.

Ж.Энхбаяр гишүүн ‘Гутамшигтай үйл явдал болж байн. Төр бодлогоор бэлдсэн,  асар өндөр зардлаар бэлтгэгдсэн 603 офицероо мартсан байна. Засгийн газар ой санамжаа алдчихаж, энийг залруулахыг хүсэж байна. Эрхээ хасуулаад тангараг өргөөд эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж байгаа офицерынхоо цалинг хасч яаж чадаж байна аа. Тэр тусмаа Ардын армитайгаа нас чацуу Ардын нам ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. У.Хүрэлсүх офицер хүний хувьд анхаарал хандуулах ёстой. Томилогдсон, ажлаа өгсөн Батлан хамгаалахын сайд нар үгээ хэлэх ёстой. Надад хэлэх үг олдохгүй байна. Урссан цус, үрэгдсэн амин дээр Монгол туургатны гол голомтыг сахиж үлдсэн хүмүүсээ ингэж болох уу?’ хэмээн халагласны хүчинд төсөв суулгуулахаар болж санаа нь амарсан юм. Аргагүй л Армийн хамгаалагч юм даа.

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 122.201.31.195

Мундаг гишүүн шүү, Зэвсэгт хүчин Армиа жинхэнэ сэтгэлээрээ хамгаалж байгаа ганц хүн ийм хүнийг дахин дахин сонгох хэрэгтэй , Гэтэл тогоон дотор нь ажиллаж байгаа генерал, хурандаа нар юу хийж татвар төлөгчдийн мөнгийг идээд дуугаа сууж байгааг ойлгохгүй юм, БХЯ,ЗХЖШ дотор чадалтай эх оронч хүмүүсийг ажиллуулаач, авилгач генерал, хурандаа нараасаа зоригтой салаач

Avatar

Zochin 2017-10-26 66.181.161.36

Улс орон өөрийнхөө цэргийг тэжээж чадахгүй бол бусдын цэргийг тэжээдэг түүх байгаа шүү

Avatar

Gombo 2017-10-26 202.9.43.26

Tanid bayrlalaa tsalingaa nemehgui yaj hasah sanal tolgoid ni bagtaj bna yugaaraa amidrah yumbe

Avatar

Irgen 2017-10-26 75.48.77.51

Ene zaluu uneheer mongoliin tuluu zohiloh zurhtei jinhen mongoliin zereg hun dee.

Avatar

Зочин 2017-10-26 202.9.40.15

Бага дунд офицеруудын цалинг хасаж яагаад ч болохгуй тэр хэдэн гэдсээ унжуулсан хогшин дарга нарын цалин байтугай зайлуулах хэрэгтэй .монгол цэрэгийн нэрийг гутаасан тэжээвэр гахайнууд оорсдоо зайлахгуй бол алдбан халах хэрэгтэй монгол цэргийг толгойгоороо удирдах офицерууд хэрэгтэй болохоос гэдсээрээ удирдана гэж эндуурээгуй бээз

Avatar

Офицер 2017-10-26 202.9.42.250

Бага дунд офицеруудын цалинг хасахаар яаж ар гэр ахуй амьдралаа болгох юм бэ одоо үед цалингийн зээлгүй төрийн алба хаагч байхгүй армийн цалин маш муу шинэ сургуулиа төгссөн офицер сарын 500 мянган төгрөгийн цалин авч байна харин цагдаа онцгой хилийн цэрэг 800 мянган төгрөг авч байна

Avatar

иргэн 2017-10-26 122.201.31.78

Манай хуучин сайдын хүү анх хэлд хөлд орохдоо,ухаан суухдаа л цэрэг армийн үг яриа үзэл бодлыг мэдэрсэн үнэхээр цэрэг эх оронч,хайрлаж хамгаалаж байх ёстой,бас мэдлэг боловсрол энэ эх орон ч үзэл бодлыг нь ашиглаж байх хэрэгтэй цөөхөн хүмүүсийн нэг мөнөөсөө мөн шүү?харамсалтай нь харалган дарга нар үүнийг мэддэггүй юм уу? мэдсэн ч өнөөх мөнгөний шахаандаа болоод цэрэгрүү тавьдгүй юм бол уу?элдвийн бөх тэх цэргийн яамруу явуулаж байхаар ийм хүмүүсийнхээ мөнгөөр хэмжигдэхгүй үзэл бодол мэдлэг боловсорлыг ашиглах хэрэгтэй юмдаа,дээдэст юм хэлээд хэрэг байх бишдээ.

Avatar

Zochin 2017-10-26 202.9.42.148

Энэ хүнийг ямар ч засгийн үед батлан хамгаалах салбарын сайдаар томилж байвал зүгээр юм шиг санагдаж байна Монгол улсын төлөө зүтгэе гэж тангараг өргөсөн болгоны өмнөөс дуугарч байдаг ганц хүн улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчийн талаар доривтой хүчтэй дуугарсан шүү та бүхэн мэджил байгаа байх

Avatar

баагий 2017-10-26 202.9.43.192

БХЯны сайдаар цэргийн боловсрол мэдлэггүй хүмүүс тавиад бхаар улс орны батлан хамгаалах бодогыг хойшдоо хэн дэмжих вэ. миний ойлгож бгаагаар улс орноо худалдагч энэ муусайн цэргийн албанаас зайлагч нар үлдэж нэг мөр дуусгах бхдаа. тэр үед жинхэнэ цэргийнхэн төрдөө итгэх итгэлгүй гудамжинд бх болов уудаа.

Avatar

Баагий 2017-10-26 202.9.43.192

адилхан сурахаар ирсэн гадаад офицерууд бол үнэндээ цалин хангалт өндөр бүр гэр бүлийг нь хүртэл цуг явуулдаг. гэтэл манайхан шүлсээ залгиад л юм үзсэн хүн шиг улсаа зүрхэндээ тээгээд явдгийг Энхбаяраас өөр хэн ч ойлгохгүй нь харамсалтай байна
яагаад Энхбаяр эсвэл цэргийн амьдрал мэддэг тогоонд чанагдсан хүмүүсийг БХЯ сайд болгохгүй хамаагүй хүмүүс тавьж ажил амьдралд лай болоод бга юм бэ. тэр энхболд чинь цэргийнхний төлөө явж чадах уу

Avatar

баагий 2017-10-26 202.9.43.192

зарим хүмүүс ойлгох хэрэгтэй. сурахаар явсан офицер ахлагч нараа бушуухан түлхээд хаяж бга нь нууц биш. гэтэл гадаадад сурахд цаад тал л даадаг шдээ.

Avatar

Bi 2017-10-26 112.169.159.92

Mundag bna

Avatar

Зочин 2017-10-26 103.10.22.183

603 Офицерт ажлын байр байхгүй. хүний нөөцийн илүүдэлтэй бгаа юм уу. Орон тоо гарахыг хүлээсэн залуу офицер. ахлагч нарыг сул цалинжуулах гээд бгаа юи уу

Avatar

Зочин 2017-10-26 202.9.42.148

Арын хаалгаар л хүүхдүүдээ чиххээ больчих чадалтай цэргийн албанд үлддэг юм

Avatar

Zochin. 2017-10-26

Mundag yumaa.demjdeg hunii maani 1.

Avatar

Сонгуулийн PR баг 2017-10-26 202.21.106.132

Дэмжсэн, гаргасан хүмүүсээ мартчихсан наад нөхөр чинь. Амиа бодогч. Бид Энхбаярын төлөө явсанаараа амьтанд ад болж байна.

Avatar

Зочин 2017-10-26 202.70.46.217

603 офицер л гэх юм. Тэдэн дунд чинь маш олон ахлагч байгаа. Мэдээллээ сайн шүүж бай

Avatar

Одноо 2017-10-26 202.9.42.30

Ж.Энхбаяр гишүүн армийн бидний төлөө ихийг хийж байгаа мундаг хүн.Энэ хүнийг муулж байгаа юмнууд цэргийн алба хаагаагүй юу ч мэдэхгүй арчаагүй бялдууч эх оронч бус амин хувиа бодсон эр хүн гэхэд хэцүү эрэнцэр царайтай амьсгаанууд

Avatar

зочин 2017-10-26 103.9.90.53

ккк Монгол улсын Аюулгүй байдлын байнгын хорооны дарга байж ингэж ярьж худлаа популизм хийж яахнэв дээ, сая Их хурлын дэд даргад үзээд хуга дарууллаадаа өөдөө шидсэн чулуу эргээд өөрийн толгой дээр гэж төсөвт нийгэм эдийн засаг гэж орилдог байж орон тоо байхгүйг нь мэдсээр байж ингэж шоудах ямар хэрэг байнаа

Avatar

s 2017-10-26 122.201.24.244

чи дайсны цэрэг бн даа зайлаарай

Avatar

Зи 2017-10-26 202.21.106.119

Хийх юмгүй хүмүүс шүү дээ

Avatar

Зочин 2017-10-26 103.229.122.164

АРМИЙН ХҮЧИНД ЧИ СЭТГЭГДЭЛЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БИЧИЖ БНА БАААААСААА

Avatar

007 2017-10-26 202.70.46.236

Та зэвсэгт хүчинд алба хааж байгаа бид бүхний бахархал шүү таныг үргэлж дэмжих болноо

Avatar

Зочин 2017-10-26 66.181.176.72

3 дугаар ээлжийн ахлагч болж ерөнхий сайд болно гээд байсан пиар нь арай эрт эхлээд бнуу гайгүү байгаа айн шадар сайд тэрбишдавга болно гэсэн

Avatar

Иргэн 2017-10-26 202.55.191.72

Энэ Монгол улсыг чинь Ардын арми хамгаалаад байна уу??? Ж.Энхбайр хамгаалаад байгаамуу???…

Avatar

Ахмад дайчин 2017-10-26 27.123.212.143

Эх орон цэрэг армидаа үнэнч ах захаа хүндэлдэг сонсдог үргэлж өөрийгөө боловсруулдаг тэгээд удмын хүмүүжил сайтай хүн аяндаа төрийн зүтгэлтэн болж төлөвшдөг юм байнх.

Avatar

Зочин 2017-10-26

Салбараа, ажлаа мэддэг хүн сайхан юм. Энхбаярт армийнхан талархаж байгаа байхаа. Амжилт

Avatar

Наран 2017-10-26 103.229.122.73

Төсөв боловсруулж өргөн барьсан тэр сангийн сайд Хүрэлбаатар гэгчийн хорон санааны наад захын илрэл. Хүрэлбаатарт улсынхаа сан хөмрөгийг мэдүүлж хэрхэвч болохгүй шүү.

Avatar

Зочин 2017-10-26 104.174.38.165

Өгөх ёстой юмаа өгөх .харин тэр 300 000 гээчийг ёстой болиулах хэрэгтэй

Avatar

Армийн офицер 2017-10-26 109.246.235.15

Жадамбын Энхбаярт амжилт хүсье.

Avatar

Зочин 2017-10-26 66.181.176.165

ЭНХБАЯР GOOD

Avatar

Зочин 2017-10-26 223.39.139.161

Батлан хамгаалах яамны арчаагүй дорой байдал
Өөрсдийгөө хараад ичицгээ

Avatar

Зочин 2017-10-26 202.9.40.121

Ж.Энхбаяр гишүүнд баярлалаа. Цэргийнхний эрх ашгийн төлөө танаас өөр дуугардаг УИХ-ын гишүүн гэж алгаа.

Avatar

Цэрэг 2017-10-26 185.26.153.23

Эрхэм гишүүнд баярлалаа. Монгол төрийн түшээ хүн ийм л байх ёстой.

Avatar

Irgen 2017-10-26 202.131.225.197

Mongol Ulsiin Zevsegt Huchin Mandtugai!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж