Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Армийн хамгаалагч

Дуучин Б.Мишээл 1990-ээд оны сүүлээр рок, попт хүчтэй баргил хоолойтой, царайлан охин попын хатан хаан Хьюстоны “I will always love you” дууг дуулан залуусыг байлдан дагуулж монгол Хьюстон хэмээх нэрний эзэн болж байсан билээ.

Зэвсэгт хүчний салбарт ажиллахаар тушаалаа хүлээж буй 603 офицерын цалингийн асуудал маргаан дагуулав. 

УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэхд явцад тэдгээр офицеруудын цалинг хасах асуудлыг тусгажээ. Үүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр цалин хасах шийдвэрийг эрс эсэргүүцсэн юм.

Зэвсэгт хүчний салбарын зовлон жаргалыг багаасаа амсаж өссөн тэрбээр улс төрийн зүтгэлтэн болсон ч салбарынхаа хамгаалалтыг сулруулалгүй явсаар ирсэн гэхэд болно. Тэр байр сууриа өнөөдөр ч хамгаалж, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ Зэвсэгт хүчний 603 офицерын цалинд шаардлагатай 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар санал гарган, дэмжсэнийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хассанд нилээнд бухимдлаа.

Ж.Энхбаяр гишүүн ‘Гутамшигтай үйл явдал болж байн. Төр бодлогоор бэлдсэн,  асар өндөр зардлаар бэлтгэгдсэн 603 офицероо мартсан байна. Засгийн газар ой санамжаа алдчихаж, энийг залруулахыг хүсэж байна. Эрхээ хасуулаад тангараг өргөөд эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж байгаа офицерынхоо цалинг хасч яаж чадаж байна аа. Тэр тусмаа Ардын армитайгаа нас чацуу Ардын нам ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. У.Хүрэлсүх офицер хүний хувьд анхаарал хандуулах ёстой. Томилогдсон, ажлаа өгсөн Батлан хамгаалахын сайд нар үгээ хэлэх ёстой. Надад хэлэх үг олдохгүй байна. Урссан цус, үрэгдсэн амин дээр Монгол туургатны гол голомтыг сахиж үлдсэн хүмүүсээ ингэж болох уу?’ хэмээн халагласны хүчинд төсөв суулгуулахаар болж санаа нь амарсан юм. Аргагүй л Армийн хамгаалагч юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж