2017 оны төсвийн тодотголыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

2017 оны төсвийн тодотголыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээлж байгаа юм. Сонгуулийн дүн гарах дөхөөд байгаа энэ цаг үед эдгээр мэдээллийн агентлагууд саналын дүнгийн тухай өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл хүргэж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тодруулга авсан юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн мөнгийг хасч байгаа нь ямар учиртай юм бэ. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараах нь хавтгайрсан халамжийн бодлого болох вий гэсэн болгоомжлол байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд төсөвлөгдсөн мөнгө нь байхгүй байгаа учраас энэ мөнгийг одоо шууд хасах нь хэр зохимжтой вэ? Өмнөх алдаатай бодлогын эрсдэлийг одоогийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үүрч болохгүй байх” гэлээ. 

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих бодлогоо хадгална. Монгол Улсад нийт 1,4 сая хүн хөдөлмөр эрхлэх боломжтой байна. Үүнээс 192 мянга нь төрийн албанд ажилладаг. Төр арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваад, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож ирсэн. Тиймээс цаашид арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч, жижиг, дунд үйлдвэрлэлд олгох нь буруу бодлого гэж үзэж байгаа учраас би дэмжихгүй. 263 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй энэ сан сайн ажиллахгүй байгаа. Өмнөх онуудад эндээс мөнгө авсан хүмүүсийн нэрс, компанитайгаа байгаа. Тиймээс өгсөн компаниудынхаа төлөх мөнгөөр эх үүсвэр гаргаад, олгох боломж нь нээлттэй байгаа” гэсэн тайлбарыг өглөө. 

Үүний дараа Байнгын хороодоос гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураасны дараа 2017 оны төсвийн тодотголын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Одоо чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж