УИХ-ын чуулганаар өчигдөр Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцсэн. Энэ үед УИХ-ын гишүүд 2018 оны төсвийн төсөлтэй гишүүд танилцаагүй байхад Мөнгөний бодлого хэлэлцэж байгаа нь тохиромжгүй гэх шүүмжлэл хэлэв.
Харин Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид нар ухаантай. Мэдээж 76 гишүүн бусдаасаа шалгарч гарч ирсэн. Гэхдээ эрдэмтэн судлаачдын туслах баг хэрэгтэй” хэмээн индэр дээрээс зарлаад амжлаа. Шинэ сайд боломж гарсныг ашиглаж, өөрсдийгөө магтав уу, эсвэл ёжлов уу?.
Т.НОМИН