23 компанийн 111,841 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

23 компанийн 111,841 хувьцаа арилжжээ

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 111,841 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Шуудан’ ХК-ийн /MNP/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.33 хувиар өссөн бол ‘Э-Транс Ложистикс” ХК-ийн /ETR/ ханш хамгийн өндөр буюу 9.44 хувиар уналаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,141.76 нэгж болж 0.43 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,216,340,498,415 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж