“Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана | News.MN

“Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана

АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эхнээсээ гарч байна.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр  Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.

Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-26 202.9.40.232

ШАЛГА ШАЛГА БАС ДАХИН ШАЛГАЖ ТӨРИЙН ӨМЧИЙГ ДЭЭРЭМДДЭГ ҮЙЛДЭЛ ДАХИН ГАРГАХГҮЙ БОЛТОЛ НЬ ШАЛГААД ШИЙТГЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2017-10-26 43.228.131.110

Хувийн өмчийг булааж дээрэмдэж авсан МАНгарууд алдаагаа зас.

Avatar

Зочин 2017-10-26 202.131.243.162

үхсэн баасны чинь хувийн өмч. Эрдэнэт үйлдвэр Монголын ард түмний өтч болохоос өмхий дебил АНуус намын өмч биш… Зарсан ч гэсэн тендер зарлаж байж зарах болохоос дурын новшийн АНуус дур мэдэж авдаг үйлдвэр, обьект биш…

Avatar

АРД 2017-10-26 202.131.243.162

үхсэн баасны чинь хувийн өмч. Эрдэнэт үйлдвэр Монголын ард түмний өмч болохоос өмхий дебил АНуус намын өмч биш… Зарсан ч гэсэн тендер зарлаж байж зардаг болохоос дурын новшийн АНуус дур мэдэж авдаг үйлдвэр, обьект биш…

Avatar

Зочин 2017-10-26 66.181.178.110

"Чононд хонь хадаглуулав" гэдэг шиг "Эрдэнэт" "Монголроссцветмет"-ийн 49 хувийг Төрд эргүүлэн авах УИХ-ын шийдвэрийг улайран эсэргүүцэж байсан Ч.Хүрэлбаатар ажлын хэсгийг ахлах болж байна уу ? Шийдвэр нь энэ 2 үйлдвэрийн 49 хувийг "Монгол зэс" Корпороцид өгсөн нь ЗӨВ гээд гараад ирвэл гайхах хэрэггүй шүү Монголчууд аа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж