Өндөр Гэгээний мутрын бүтээл орчин цагт

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Өндөр Гэгээний мутрын бүтээл орчин цагт

Алдарт “No Doubt” хамтлагийнхан өнгөрсөн сард гаргасан “Push And Shove” гэх шинэ цомгоо сурталчлах ажлаар Францын нийслэл Парис хотноо иржээ.

Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн хамгийн сүүлийн үеийн шаазан урлалын бурхдын үзэсгэлэн Богд хааны ордон музейд долоо хоногийн хугацаанд олны хүртээл болж байна.  

Шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүүгийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн гарч буйтай холбогдуулан өнөөдөр /2017.10.26/ тус музейд Монголын шаазан урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүний энэ удаагийн үзэсгэлэн Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдтэй зэрэгцэн орчин цагийн шаазан бурхдыг дэлгэснээрээ хүмүүсийн анхаарлыг ихэд татна.

“Үлэмжийн чанар” хэмээх шаазан урлалын үзэсгэлэнд Занабазарын мутрын 21 Дарь эх бурхны төлөөлөл болсон гурван бурхнаас гадна 1654-1684 оны хооронд 30 гаруй жил урласан гэгдэх керамик урлалын бурхдыг толилуулсан байв. 

Х.Хадхүү: Нэг шаазан бүтээл төрүүлэхийн тулд 5-6 удаа оролддог

-Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийн дэг сургуулиар та бүтээлээ урласан гэсэн. Түүхэн судалгаа, шинжилгээг хэр хугацаанд хийсэн бэ?

-Би энэ удаагийн үзэсгэлэнд 1991 оноос хойш урлаж, саяхан дуусгасан гурван бүтээлээ сонирхуулсан. Бусад 10 гаруй шаазан бурхдаа хоёр жил гаруй хугацаанд бүтээсэн. Бүтээлээ байгалийн шавар, ялангуяа наанги шавраар урласан. Манай оронд олдоцтой байдаг юм. Монголд шаазан урлалын нөөц бол их бий. Энэ урлалын чиглэлээр бүтээл хийхэд маш нарийн судалгаа хийдэг. Шаазан бүтээл хийхэд шавраа бэлдэх, паалангаар будах, шатаах гэх мэт долоон төрлийн шат дамжлагыг давдаг.

-Шаазан урлал эмзэг. Нэг бүтээлийг урлахад хэр хугаца зарцуулдаг бол?

-Шаазан урлалаар бүтээл хийхийн тулд маш нарийн ширхэгтэй, гурил шиг наанги шавар ашигладаг. Шаврыг шатаах явцад хагарах, цуурах, хазайх, тонгойх зэрэг бэрхшээл их гарна. Тийм учраас нэг бүтээл хийхэд дунджаар 5-6 оролдлого хийх нь жирийн тохиолдол.

-Орчин цагт шаазан урлал хэрэглээ тал руу түлхүү хөгжжээ. Харин шаазан урлал, уран бүтээл тун ховор санагддаг?

-Монголд шаазангийн  хөгжил 1955 оноос эхлэлтэй юм. Орчин цагт шаазан эдлэлийг хэрэглэхээсээ илүү уран бүтээл болгох нь сонирхолтой болж. Цаашдаа нийгмийн шаардлагаар Монголд шаазангийн үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Тэгэхийн тулд гадаадын орнуудаас шаазан бүтээгдэхүүн оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж байж монгол хүн эх орондоо үйлдвэрлэсэн шаазан эдлэлийг хэрэглэнэ. Соёл, урлагийн их сургуулийн керамик, ваар урлалын ангийг жил бүр 2-6 оюутан төгсдөг. Мэргэжилтэн, боловсон хүчин бол бэлэн гэж хэлж болно.

 А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж