Санхүүгийн аж ахуйн албаны тайлангийн хурал, сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Санхүүгийн аж ахуйн албаны тайлангийн хурал, сургалт боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Батлан хамгаалахын сайдаа огцруулжээ.

Санхүү аж ахуйн албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Улаанбаатар цагдаагийн хүрээний алба, газар, хэлтэс, тасаг, төвийн санхүүгийн алба хаагчдын тайлангийн хурал, сургалтыг зохион байгуулсан.

Сургалтанд нийт 115 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Цагдаагийн алба, газар, хэлтэс, тасаг төвүүдийн санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж, үнэлэх журам”–ыг үндэслэн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж зарим байгууллагын төсөв захирагч, ахлах нягтлан бодогч нарыг урамшуулах, цалинг хасах шийдвэр гарлаа.

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Дариймаа нь Үндсэн хөрөнгийг бодит үнэ цэнээр үнэлж бүртгэх, санхүүгийн тайланд тусгах, нягтлан бодох бүртгэлийн заавар, журамд гарсан өөрчлөлтүүдийн тухай, Хууль сахиулах их сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн багш Л.Цогтбаяр Шинэчлэн батлагдсан “Зөрчлийн тухай хууль”-аас тус тус сургалтуудыг зохион байгуулсан.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж