УИХ-аар Мөнгөний бодлогыг хэлэлцэж буйтай холбоотойгоор гишүүд төв банкны ерөнхийлөгчид асуулт тавьж, хариулт авч байна.
Нийтлэг тавьсан асуултын нэг нь ирэх онд валютын ханш тогтвортой байж чадах эсэхэд хариулт хүсэв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төв банкийг удирдаж ажилласан нэг жилийн хугацаанд долларын ханшийг тогтворжуулах зорилгоор 1 тэрбум орчим ам.долларын интервенц хийжээ.
Мөн өмнөх онуудад гадаадын байгууллага, олон улсын байгууллагаас авсан зээлийг барагдуулсан байна. Одоогоор төв банк 1.7 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Оны төгсгөл рүү валютын нөөцийг 200 гаруй мянган ам.доллараар нэмж, 2 тэрбумд хүргэх зорилт тавьсан аж.
Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас энэ онд багтаад 570 сая ам.доллар орж ирнэ. Ирэх жил 1 тэрбум ам.доллар орж ирнэ.
Валютын ханш тогтвортой байх боломжтой гэж хариуллаа.
Г.ДАРЬ