FIBA 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2017.10.27/ Улаанбаатар хотноо эхлэх гэж байна.
Азийн сагсан бөмбөгчдийн анхаарлын төвд байгаа тэмцээнд оролцох багууд болон шилдэг тоглогчдыг www.fiba.basketball сайт онцолжээ.
Тухайлбал, Монголын үндэсний ‘Супер лиг’-ийн тоглогч Э.Дөлгөөнийг Азийн аваргад оролцох шилдэг таван тоглогчийн нэгээр нэрлэхийн сацуу хамгийн царайлаг сагсчдын тоонд багтаав.
Авьяас, ур чадвараараа эрчүүдийн анхаарлыг, царайлаг төрх, үс засалт, стиль имижээрээ охидын анхаарлыг татдаг Э.Дөлгөөн 25 настай, 190 см өндөртэй.
Царайлаг сагсчдын эгнээнд Э.Дөлгөөнтэй ширүүхэн өрсөлдөөд байгаа тамирчин бол Японы Tomoya Ochiai. Тэрбээр 30 настай бөгөөд 195 см-ын өндөртэй ажээ. Таван жилийн турш 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэж буй Tomoya Ochiai жүжигчин, загвар өмсөгч юм байна. Түүний тоглолтыг маргааш Crocus event hall-д очиж үзээрэй.
Э.БУРАМ