Н.Баяртсайхан: Өрийн дарамтыг бууруулах нь чухал зорилт

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан: Өрийн дарамтыг бууруулах нь чухал зорилт

Мисс Долгионы зургууд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулгыг сонслоо.

Өнгөрсөн онд Монгол Улсын өмнө хугацаа нь тулсан өр төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, санхүүгийн хямралыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээх зэрэг олон сорилттой тулгарч байсан.

УИХ-аас баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй уялдуулж, хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт энэ оны найман сарын байдлаар 5.6 хувьтай гарч, ажил эрхлэлт 9.4 хувиар өссөн. 2017 оны гадаад өр төлбөрийг шийдэж чадсан.  

Мөн Засгийн газар 2018 оны нэг, зургадугаар сард тус бүр төлөх бондын эргэн төлөлтийн хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай босгож чадсан нь хамгийн сайн мэдээ болж буйг дуулгалаа. Бондыг таван жилийн хугацаатай, жилийн хүү 5.5 хувийн хүүтэйгээр босгосон. Энэ нь валютын ханшийг тогтворжуулахад том дэмжлэг болно.

Гэхдээ ирэх жил эдийн засагт үргэлжлэх хамгийн том дарамт бол өр. Иймээс өрийн дарамтыг бууруулах нь чухал  зорилт болж байна гэдгийг тодотголоо.

Монголбанк ирэх онд хэрэгжүүлэх Мөнгөний бодлогод төв банкны нээлттэй байдал, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх, инфляцыг 8 хувьд тогтворжуулах, иргэдийн бодит орлогыг хамгаалахын зэрэгцээ бизнес хөрөнгө оруулалтыг  хурдасгах зэрэг арга хэмжээ авах зорилт тусгажээ.

Банкны салбарын гол хуулиудыг шинэчлэхээр Төв банкны тухай хуулийн төслийг боловсруулсан байна.  УИХ-ын намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж