Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана | News.MN

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

УИХ-ын чуулганаар 2013 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж буй.

Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг Засгийн газар зөвшөөрчээ. 

Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Тухайлбал, ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

uuguul 2017-10-26 103.26.195.184

yum hiigeed bgaa ulsiig ch yahav yu ch hiihgui huvi tsohiod suudag ulsiig yaltai blee

Avatar

Зочин 2017-10-26 202.131.243.162

Шинэ сум төслөөс дундаас нь 10 тэрбумыг, шинэ төмөр зам төслөөс дундаас нь 760 тэрбумыг идэж [Хориотой Үг] орохгүй гэж Ардчилсан намын Ерөнхийлөгч болсон [Хориотой Үг] орк жанхууг сайн шалгаарай, Нямка аа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж