-Новосибирскийн Техникийн их сургууль болон Монгол Улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд зориулсан Их наадам Улаанбаатар хотод болж өндөрлөв-
Аравдугаар сарын 24-25 өдрүүдэд Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн байранд ‘Орос хэл боловсролд ба ажил мэргэжилд: Монгол улс ба Новосибирскийн улсын Техникийн их сургуулийн (НГТУ-НЭТИ) хамтын ажиллагаа, найрамдлын 40 жил’ их наадам боллоо. Монгол, ОХУ-ын найрамдалд зориулсан 2017 оны хамгийн том боловсрол, нийгэм-соёлын арга хэмжээ энэ болов.
ОХУ-ын Боловсролын яамны ‘Орос хэлийг хөгжүүлэх хөтөлбөр’-т (2016–2020 онд) зориулсан хөрөнгөөр санхүүжүүлж Их наадмыг зохион байгуулжээ.
Их наадмын зохион байгуулагчаар Новосибирскийн улсын Техникийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны кафедр, НГТУ-НЭТИ-г төгссөн Монгол оюутны холбоо болон Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэдэх ‘Русский мир’ фондын Оросын төв ажиллав.
Наадам нь Новосибирскийн улсын Техникийн их сургууль болон Монгол улсын сургалтын байгууллагуудын хоорондын эрдэм шинжилгээ, соёлын салбарт хамтын ажиллагааг улам бэхжүүлэх ач холбогдолтой.
НГТУ-ийн филологийн кафедрын эрхлэгч, филологийн эрдмийн доктор Галина Михайловна Мандриковаг ‘Их наадмын нэг зорилго нь Монгол Улсын их, дээд болон дунд сургуулийн орос хэлний багш нар болон ОХУ-ын орос хэлний багш нарын хооронд мэргэжлийн холбоог бэхжүүлэх явдал юм. Монгол улс ба ОХУ-ын сургалтын байгууллагуудыг эрт дээр үеээс уламжлалтай найрамдлын харилцаа холбоо нийлүүлдгээс гадна орос хэл заадаг монгол багш нарын харилцаа бэхжүүлж байна. Манай их сургууль нь гадаад хүмүүст орос хэл заахдаа, тэр дундаа монгол оюутнуудад, маш их арвин туршлагатай ба орос хэлний багш нарыг бэлтгэдэг юм. Энэхүү туршлагаасаа монгол нөхдүүдтэйгээ хуваалцхаар бид ирсэн’ гэж тодотгов.
Наадмын хүрээнд монгол сурагчдад орос хэл заах асуудлыг анхаарч, ярилцжээ. Тухайлбал, Монголын их, дунд сургуулийн орос хэлний багш нар, оюутнуудад зориулж өнөөгийн орос хэл, уран зохиолын байдлын тухай дугуй ширээний уулзалт, мастер-класс хичээлүүдийг зохион байгуулсан аж.
Түүнчлэн их наадмын бүх оролцогчид байнга холбоотой байж, НГТУ (НЭТИ) төгсөгчдийн орос, монгол холбооны хүрээнд уулзалт зохион байгуулж байх тухай санал дэвшүүлжээ.
Эх сурвалж: Хүмүүнлэгийн ухааны их сургууль