Папуа шинэ Гвинейн арлаас олдсон эртний хүний гавлын яс дэлхий дээрх эрт цагийн цунамын хохирогчийнх болохыг эрдэмтэд тогтоожээ.
1929 онд археологийн малтлагын үеэр олдсон гавалын яс орчин үеийн хүний дээд өвөг болох Хомо эректусын төрөлд хамаардаг байна. Эрдэмтэд уг олдвор олдсон газрыг шинжилж, эрт цагт тэнгисийн булан байсан энэ газар асар хүчтэй цунами болсныг саяхан тогтоосон байна. Эрдэмтэд эртний хүнийг цунамийн хохирогч гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.
Олон улсын шинжилгээний баг олдвор олдсон газрын хөрснөөс дээж авч, 1998 онд цунами болсон зэргэлдээх газрын хөрстэй харьцуулалт хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.