Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал боллоо

Холливудын од, Америкийн шилдэг балетчин, жүжигчин Саша Радекци хэдхэн хоногийн дараа Монголд зочлох гэж байна.

Таван настай хүүг төрсөн эцэг нь заазуурдсан, хоёр настай хүүхдийг төрсөн аав нь хазаж бэртээсэн, бага насны охидоор бэлгийн дур хүслээ хангасан гэх мэт хүүхдийг зүй бусаар хүчирхийлсэн аймшигт хэргүүд жил бүр гарсаар байгааг “Нүдээ нээ” жагсаалд оролцогчид эсэргүүцэн, төр засгийн анхаарлыг татахыг зорьжээ.

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус Сүхбаатарын талбайд хийж буй энэхүү жагсаал нь гурав дахь удаагийн тэмцлийн илэрхийлэл нь юм. 

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан

“Таван настай охинд хойд эцэг нь хүч хэрэглэсэн аймшигт хэрэг гарснаас хойш 11 дэх өдрөө энэ хэрэгт тууштай анхаарч байна. Нийгмийн санах ой долоо хоногийн л хугацаатай болжээ. Тэр үед нийгмээрээ гашуудаж, уурлаж, бухимдаж, тэмцэхээ илэрхийлж байсан. Харамсалтай нь, өнөөдөр хүмүүс тэр явдыг мартаж эхэлсэн байна. Энэ хугацаанд олон хүүхэд хүчирхийллийн хохирогч болсоор байгаа. Тиймээс хүн бүхэнд зөвхөн харах нүдээ бус хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг сануулж байна” хэмээн тус төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан ярилаа. 

Цаашдаа нийгмийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэж, жагсах болно гэдгээ тэрбээр мөн илэрхийлэв. 

Эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэдийн гарын үсгийг цуглуулж, хүчирхийллийн эсрэг ажилладаг, хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх юм байна. Тэд өнгөрсөн хоёр удаагийн жагсаалаар 570 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж