Сингапур хувьдаа автомашин эзэмшихийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Сингапур хувьдаа автомашин эзэмшихийг хориглоно

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан.

Хүн амын нягтшил хамгийн өндөртэй орнуудын нэг болох Сингапурын Засгийн газар ирэх жилээс хувийн автомашин, мотоциклийн хэрэглээг шат дараатайгаар хориглох шийдвэр гаргажээ. Тодруулбал, одоо хувийн автомашин ба мотоцикл хэрэглэх зөвшөөрөл олголт жилд 0.25 хувиар нэмэгдэж байгааг 2018 оны хоёрдугаар сараас 0 хувь болгох гэнэ. Зорилго нь өсөн нэмэгдэж буй хэрэглээг хязгаарлах замаар замын түгжрэлээс сэргийлэх явдал. Энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг 2020 дахин хэлэлцэж, шийдвэрлэх ажээ.

Азийн чинээлэг орон Сингапурт хувьдаа автомашин эзэмшихийн тулд их хэмжээний татвар, хураамж төлдөг. Автомашин эзэмшигч эхлээд “эрхийн бичгийн батламж” авах ёстой. Тэр нь 37 мянган ам.долларын үнэтэй бөгөөд 10 жилийн хугацаанд л хүчинтэй. Хугацаа нь дуусвал дахиад шинээр хүсэлт гаргаж, авна. Түүнчлэн Сингапурт автомашины үнэ маш өндөр. Энгийн суудлын тэрэг АНУ-ын авто зах зээлээс бараг дөрөв дахин үнэтэй байдаг гэнэ. Энэ шалтгааны улмаас 5.5 сая хүн амтай Сингапурт ердөө 600 мянган хувийн тэрэг байдаг ажээ.

Сингапурын Хуурай замын тээврийн удирдах газрын мэдээлснээр нийт газар нутгийн 12 хувьтай тэнцэх хэмжээний битүү хучилттай зам байдаг. Цаашид тэлэх боломжгүй болсон тул ийнхүү хувийн хэрэглээг хязгаарлах бодлого баримтлах болжээ. Үүний зэрэгцээ нийтийн тээврийн системийг сайжруулах ажилд ирэх таван жилд 28 тэрбум сингапур доллар зарцуулах болсон байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж