Ким Чен Ун Хятадын удирдагчид баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун Хятадын удирдагчид баяр хүргэв

Зак Ваутер гэгч 31 настай эр Чикаго хотын өндөр барилгын 103 давхар руу хиймэл хөлөөр өгсч гарчээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун лхагва гаригт (2017.10.25) Хятадын дарга Си Жиньпинд ирээдүйн үйл хэрэгт нь агуу амжилт хүссэн баярын цахилгаан илгээсэн талаар тус улсын төрийн төв телевиз мэдээлжээ.

Ким Чен Уны хувьд тун ховор нөхөрсөг явдал Си Жинпиний ирэх таван жилийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, түүнийг Мао Зэдунаас хойшх Хятадын хамгийн хүчирхэг удирдагч хэмээн тунхагласан Хятадын коммунист намын XIX их хурлын сүүлчийн өдөр болжээ. 

Ким Чен Ун Си Жиньпинд бичсэн цахилгаандаа “Хятадын ард түмэн Сигийн жолоодлого дор хятад онцлогтой социализм байгуулах замаар замнаж, шинэ эринд шилжлээ” гэжээ.

Хятад, Хойд Солонгос хоёр улс дипломат төлөөлөгчдөө харилцан суулгаж, улс төрийн ой болон томоохон үйл явдлыг тохиолдуулан удирдагчид нь хоорондоо баярын цахилгаан илгээдэг.

Хойд Солонгосын хамгийн том түнш Хятад энэхүү ганцаардмал улсын гадаад худалдааны 90 хувийг хангадаг билээ.  Бээжингийн эрх баригчдыг барууны орнууд, тэр дундаа АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход хүчин чармайлт гаргахыг шаардаж байгаа юм.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж