Rain, Ким Тэ-хи нар охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Rain, Ким Тэ-хи нар охинтой болжээ

Бүтээн байгуулалтын үлгэр жишээ үзүүлж буй Сүхбаатарчуудыг Ерөнхий сайд сайшаав

Өмнөд Солонгосын супер од, дуучин, жүжигчин Rain, жүжигчин Ким Тэ-хи нар анхны үрээ өлгийдөн авчээ. Жүжигчин бүсгүйн харьяалагддаг агентлагаас “Ким Тэ-хи өнөөдөр /2017.10.25/ амаржиж, охинтой болсон. Эх болон нярайн бие сайн байгаа” гэж мэдэгдсэн байна.

Удалгүй жүжигчин Rain Инстаграмдаа ягаан цэцгэн чимэглэлтэй бяцхан оймсны зураг оруулж, “Баярлалаа. Хөөрхөн гүнжтэй боллоо. Бид охиноо дэлхий нийтийн сайн сайхны төлөө ихийг хийж бүтээх сайн хүн болгож өсгөх болно” гэж бичжээ.

Хосууд өнгөрсөн нэгдүгээр сард Сөүл хотын католик сүмд хуримласан юм.

Жүжигчин Rain “Миний гэр” киногоороо Монголын үзэгчдийн “эчнээ” танил билээ. Түүний дурлалт бүсгүй Ким Тэ-хи 37 настай, Өмнөд Солонгосын телевизийн олон ангит цуврал кинонуудад бүтээсэн өхөөрдөм, ялдам эмэгтэйн дүрээрээ алдартай юм. Тэдний романс дөрвөн жилийн өмнөөс эхтэй. 2012 онд телевизийн сурталчилгаанд хамтран тоглох үеэр танилцсан хосууд тэр жилийн намраас болзож эхэлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж