Гар зургийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Гар зургийн уралдаан зарлажээ

Хүүхдийн төлөө газраас “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” зохион бичлэг, гар зураг, шүлгийн уралдааныг зарлалаа. Энэхүү уралдаанд нийслэл болон хөдөө орон нутгийн 5-18 насны хүүхдүүд оролцох боломжтой юм байна. Гар зургийн төрөлд таваас  арван насны хүүхдүүд А3 хэмжээтэй ватум цаасан дээр зургаа зурсан байх шаардлагатай аж. Харин зохион бичлэгийн төрөл нь 11-14, 15-18 гэсэн хоёр насны  ангиллаар болох бөгөөд үг, үсэг, утга, найруулгын алдаагүй бичихийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна. Бяцхан оролцогчдын бүтээлээр дамжуулан “Хүүхдийн дуу хоолой”-г сонсох, тэднийг ойлгох  зорилгоор  тус уралдааныг явуулж байгаа аж. Бүтээлийг энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд Хүүхдийн төлөө газар хүлээн авах юм байна.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж