Тайландын нийслэл хилэн цэцгэнд умбалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Тайландын нийслэл хилэн цэцгэнд умбалаа

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны газрын дарга Д.Жаргалсайхан нар ОХУ-ын Сочи хотноо болсон “Энх тайван-Спорт” олон улсын чуулганд оролцох үеэр ОХУ-ын Спортын яамны орлогч Сайд Н.В.Паршикова болон тус яамны албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтыг “Красная поляна” зочид буудлын цогцолборт зохион байгуулсан байна.

Тайландын таалал төгссөн хаан Пхумипон Адульядетын оршуулгын ажиллагаа өчигдөр эхэлснээр нийслэл хотод нь тэр аяараа хилэн цэцгийн шар өнгөнд умбаж, бөмбөр нижигнэн, бүрээ хангинаж, хаантайгаа салах ёс гүйцэтгэхээр олон мянган хүн цугларчээ. Хилэн цэцэг нь сайн ерөөлийн бэлгэдэл Тайландад хурим, оршуулга зэрэг үйлд түгээмэл хэрэглэдэг ажээ.

Эзэн хаанаа сүүлчийн замд нь үдэхийг харахаар гашуудлын хар хувцас өмссөн олон зуун хүн Гранд Палас ордны өмнөх талбай дээр гудас дэвсэн хоносон байна.

Оршуулгын ёслол гүйцэтгэгч улбар шар, хөх өнгийн ёслолын хувцастай эрчүүд Титэмт танхимаас алтан бумбыг залснаар энэхүү тав хоногийн оршуулгын ёслол эхэлсэн байна. Тайландын хааны шарилыг нас барсан цагаас нь хойш хадгалж байсан ордноос тансаг алтан хөсгөөр чандарлах газар руу аваачжээ.

Ёслол албан ёсоор эхлэхийн өмнө Тайландын угсаа залгамжилсан хаан Маха Вачиралонгкорн буюу X Рама Гранд Палас ордонд хоёр охин, хүүгийн хамт ирсэн байна. Хааны чандартай алтан бумбыг тансаг алтан хөсгөөр цэргүүд авч явахад ард нь зөвхөн Тайландын хааны гэр бүлийнхэн явах эрхтэй ажээ.

Бүтэн нэг жилийн турш бэлтгэсэн энэхүү оршуулгын ёслолыг Тайландын бүх телевизүүд шууд дамжуулж байна.

Ёслолын зохион байгуулагчдын хэлж буйгаар чандарлах газрын ойролцоо 110,000 орчим хүн цугласан бол хотын түүхэн дурсгалт газруудад 200,000 орчим хүн цугларчээ.

Дал гаруй жил Тайландын хаан ширээнд суусан Пхумипон Адульядет буюу IX Рама 2016 онд 88 насандаа таалал төгссөн юм. Тайландын хааныг таалал төгсөхөд улс орон даяар зарласан гашуудал өчигдөр дууссан бөгөөд оршуулгын энэхүү ёслолд бүтэн жил бэлтгэхэд 90 сая ам.доллар зарцуулсан гэнэ

Н.Энхтуяа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж